ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх“ хуулийн төслийг Ерөнхий сайд дэмжжээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 2 сек
90
legacy:2025/09/a2/gerelee.jpg

NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаарын зочноор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл оролцсон билээ.

Тодруулбал, тэрбээр УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслийн талаар ярихдаа "Би танхимд танилцуулсан. Ний нуугүй хэлэхэд, зарим хүн нэлээд эргэлзсэн. Яг асуудлыг Ерөнхий сайдын үгээр шийдсэн. Ерөнхий сайд юу гэж хэлсэн бэ гэхээр “Бидэнд 2 сонголт байна. Нэг бол авлигачидтайгаа нүүр тулна. Нэг бол ард түмэнтэйгээ нүүр тулна. Би бол авлигачидтайгаа нүүр тулахыг сонгож байна. Хуулийн төслөө улам сайн болгоод, оруулаад ирээрэй” гэсэн. Одоогоос сар гаруйн өмнө.

Тэгэхээр танхим дээр би санаа зовохгүй байна. Бид хэлэлцээд, өргөн барьчих байх. Тэнд очоод санаа зовох зүйлүүд байна аа. Ил, далд эсэргүүцэж байгаа гишүүд нэлээд байна. Би үүнийг нэг боломж гэж харж байгаа. Бид харъя л даа. Хэн нь яг үнэнээсээ сонгуулиар авлигатай тэмцэнэ, авлигачдыг ална хядна гэчхээд, буцдаг юм.

Хэн нь үгэндээ байгаа юм. Хэн нь хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн талд байгаа юм. Хэн нь энэ заваарсан юмаа, хуримтлагдсан муу муухайгаасаа салж урагшаа явах хүсэл тэмүүлэлтэй байгаа юм. Үүнийг харах сайхан боломж гэж харж байгаа. Би бол батлуулна л гэж үзнэ" гэв

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Салбараа зөв болгох хар цагаан үнэн худал ялгадаг хэн нэгэнд тохдоггүй бүдүүлэг биш соёлтой хүнлэг монгол л болгох хууль бас өргөн барьчихвал зүгээр дээ эрийн муу нь биш сайн нь болдог салбар болгочихвол буян юм даа

  • З
    Зочин

    Овоодооо энэ их нам нам дагасан шуналт өлөн бузруудад сургамж болж монгол хөгжилтэй улс орон шиг авилгач хулгаач нам дагасан өлөн бузруудаасааа салаасай зүгээр шудрага ажилдаг шудрага ниигэм бүрдээсэээ

  • Я
    Ядуу ард.

    Хууль зүйн сайд Алтангэрэлийг 100% дэмжээд өгөөрэй монголчуудаа! Бидний болон бидний үр хүүхдийн ирээдүйг хулгайлсан хулгайчуудын хөрөнгийг хураах хууль батлуулна гэж анх удаа дуугарч байгаа зоригтой хуульчшүү. Маш зөв санаа учир бүгдээрээ дэмжээржй монглын ард түмэн!

  • З
    Зочин

    Хамгын түрүүнд Хөвсгөлийн хар Даваасүрэн бол 100 хувь эсэргүүцэн ягд гэвэл маш их хөрөнгө мөнгө цуцлуулсан муу ёрийн хар хулгайч элдэв далд хууль бусаар хөрөнгөжсөн гишүүдтэйгээ их хуралын иэнэгдүү шуналтай гишүүд ыг лобби хнэ өөрөө бол ил гарч тоглохгүй хар муу санааатай хүн яинь өөрийгөө барьж өгөхгүй сая төсөв батлуулах гишүүдэд тойрогтоо хэдэн тэрбум төгрөг суулгах гээд төсөв хулгайлдаг аргачлал нь ил болоод ирэнгүүт улам муу сайн дийлж маш их хаширлаж бгаа хүн . Нэг л алдаа гарвал балрахаа ч сайн мэдэж бгаа

  • I
    Irgrn

    Niitiin alban tushaaltan genee.Turiin under albani hulgaichaa ehleed shalgana gj yrij garch irsen.Terbum ihnaydaar idsen n torguulaad garch bhd Eneree setguulch ulsiig hohiroogoogui.hen ch luivarduulaagui bhd 5 jil horih n shudarga esuu.Odoo Enereeg yrihaa ch blaa.MGLiin shuuh iim l bn.Badamjunai.J.Munhbat.Sarangerel.Saihanbileg.Dorligjav gd MANAN hulgaichuud ger orondoo.haluun orond jargaj bga bizde.Shuuh iim bn.Chi zasah.tsag hugatsaa bga shuu.

  • B
    Battsooj

    Amjilt husie

  • З
    Зочин

    Манай Элбэгдоржийнхон энэ хуулийг эсэргүүцнэ шүү. УИХ-д манай гар хөлүүд олон бий. Тэд ажлаа хийх ёстой. Эби шагналыг нь харамгүй өгнө.

  • З
    Зочин

    Hulchiiih hereggui ee Ard tumen demjinee

  • З
    Зочин

    Zuv demjine