Л.Мөнхбаясгалан: Өнөөдөр бид газрын тосны үйлдвэрийн 431 сая ам.долларын зээлийн гэрээг баталж өглөө гэхэд 2028 ондоо ашиглалтад орно гэсэн баталгаа байхгүй

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 34 сек
60
legacy:munkhbayasgalan gishuun/mooo.jpg

УИХ-ын 2025.01.17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураалтыг ирэх долоо хоногт болгож хойшлуулсан юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Мэргэжлийг байнгын хороон дээр Газрын тос боловсруулах үйлдвэрийг хянан шалгах ажлын хэсгийг би ахалж байгаа. Ажлын хэсэгт 11 хүн байгаа. Бид хоёр удаа үйлдвэр дээр очих гээд чадсангүй. Хаврын чуулганд дүгнэлтээ танилцуулах ёстой байсан. Гэтэл зээлийн асуудал нь яаралтай гээд ороод ирж байгаа юм.

Одоогоор авсан зээлүүдийг харвал, дамжуулах хоолойд 397 сая ам.доллар, Энэтхэгийн ЭКСИМ банкнаас одоо нээгдчихсэн байгаа нь 1 тэрбум 236 сая ам.доллар. Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээл нь 248 тэрбум төгрөг. Ийм зээлүүдтэй компани байгаа. Гэтэл энэ зээлийн дүнгээ дахин нэмэгдүүлэх гэж байна. Зөвхөн үйлдвэрийн EPC-03 дээр гарсан ганц л асуудлыг хэлье. Зүүн бүсийн 50 мВт-ын дулааны цахилгаан станцыг 81 сая ам.доллароор Монгол Улс өөрөө барьсан байдаг. Гэтэл Газрын тосны үйлдвэрт 35 мВт-ын ДЦС-ийг 189 сая ам.доллароор барих гэж байгаа. Эхний санхүүжилт нь орчихсон байгаа. Ийм тэнгэр газар шиг ялгаатай ганц л жишээ нь энэ.

Мөн "Мега инеженеринг" гээд компани бий. Тус компани EPC-02, EPC-03, EPC-04-ийн тендерт ялсан байгаа. Энэ компани дахиад газрын тосны олборлолт, хайгуулд орж ирэхээр саналаа өгсөн байна. Уг нь 19 орны 56 компанид газрын тосны олборлолт, хайгуулд хөрөнгө оруулалт торуулах санал тавьсан ч ямар ч санал ирээгүй. Арга мухардаад Энэтхэгийн "Мега инеженеринг" компанитай дахин гэрээ байгуулах гэж байгаа. Энд өнөөдөр бид 431 сая ам.долларын зээлийн гэрээг баталж өглөө гэхэд Үйлдвэр 2028 ондоо ашиглалтад орно гэсэн баталгаа байхгүй. Тиймээс ажлын хэсгийг ажиллах боломжийг олгож өгнө үү. Хэрэв чуулган дахиад 14 хоногоор хойшилж байгаа бол ажлын хэсэг дахиад ажиллая. Энэ зээлийг нэлээд судалж батлах ёстой юм" гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.

  • З
    Зочин

    Хөрөнгө оруулаад л байдаг үйлдвэр нь хэдэн хувьтай яваа нь нууц ийм юм гэж байхуу хэдэн тэр бум долларын хөрнгө оруулчихаад хянаж шалгаж болдоггүй хоройтоо хот юм уу

    • З
      Зочин

      Үйлдвэр нь 20-хон хувьтай явж байгаа юм. Бүүр энэ 20-тай гээд байгаа нь ч хувалзуудын худлаа дээшээ өсгөсөн тоо. 1,7 тэрбум доллор зарцуулаад байхад ердөө 20 хувьтай Анх хууран мэхэлж ажлаа эхлэхдээ 1 тэрбум доллорын өртөгтэй гэж тархи угааж ажлаа эхэлсэн юм

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Дайчин,эх оронч сэтгүүлч-гишүүн шүү.урдах сэтгүүлч-гишүүд бболох өөрийгөө саран ээж гэж өргөмжлөөд ард түмнээ улныхаар нь дууддаг сарангэрэл,улсын бүх салбарыг мэддэг мэт попордог том боовонд дуртай оюунчимэг 2 юу хийлээ!!!новш гэж

  • З
    ЗОЧИН

    Та 3 үнэхээр л ард түмний элч юм бол албан журмын даатгалыг болиулж САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ХУУЛЬ БАТЛУУЛЧИХ ТЭГВЭЛ АРД ТҮМЭН ...