Төгрөгийн эсрэг ам.долларын албан ханш чангарч 3429 төгрөгтэй тэнцэв

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:dollar.jpg

Төгрөгийн эсрэг ам.долларын албан ханш чангарч 3429.70 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь оны эцсээс /2024.12.20/ хойш “ногоон”-ы ханш есөн төгрөгөөр чангарсан гэсэн үг.

Ханшийн мэдээллийг харвал, “Найман шарга” төвд өчигдрийн ханшаар нэг ам.доллар 3443 төгрөгөөр авч 3450 төгрөгөөр зарж байна. Мөн юань албан ханш 468 төгрөг бол валют арилжааны төвүүдэд 469 төгрөгөөр авч 471 төгрөгөөр зарж байна.