Монголд ажиллаж буй гадаад иргэд барилгаас илүү уул уурхайн салбарт орох болжээ

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:2025/05/ajil.jpg

Уул уурхайн салбарт ажиллах гадаад иргэд нэмэгдсэн бол барилгын салбарт буурсан байна. Тодруулбал, уул уурхай олборлолтын салбарт 657 хүнээр өнгөрсөн жил нэмэгджээ. Энэ нь 41.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин барилгын салбарт ажиллах хүний тоо 21.3 хувиар буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн онд энэ салбар 215 хүнээр буурсан болохыг Үндэсний статистикийн хороо тайландаа дурджээ.

Манай улсад ажиллаж буй гадаад ажилчдын боловсролын түвшинг авч үзвэл дийлэнх нь буюу 43.5 хувь нь мэргэжилтэн бол 22.8 хувийг техникч болон туслах, дэд мэргэжилтэн эзэлж байна.

legacy:Visual Toim/ajillah huch/Copy of Copy of Tusviin aldagdal (3).gif