П.Очирбат агсныг эцсийн замд нь үдэх ёслолтой холбогдуулж “Төрийн ордон“-оос “Алтан өлгий“ хүртэлх замын хөдөлгөөнийг 09:40 цагаас түр ХААНА

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/01/зам.jpg

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна. Тэгвэл энэхүү салах ёс гүйцэтгэх арга хэмжээтэй холбогдуулж тодорхой цагуудад Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг түр зогсоох арга хэмжээ авна. Тодруулбал, өнөөдөр 09:40 цагаас Төрийн ордноос "Алтан өлгий" дурсгалын цэцэрлэгт хүрээлэн хүртлэх замыг хэсэг хугацаанд хаах аж.