Гурилыг импортын татвараас чөлөөлсөн Д.Амарбаясгалангийн хуулийг ХҮЧИНГҮЙ БОЛГОХ хуулийн төслийг Ж.Энхбаяр өргөн мэдүүллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 43 сек
240
legacy:j enkhbayar gishuun/123.png

Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2025.01.23) Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан.

Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг Засгийн газрын 180 дугаар тогтоолоор мөн баталсан билээ. Энэ хүрээнд улаанбуудайн дээд болон нэгдүгээр зэргийн гурил, 9 нэр төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлсөн.

Хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлсөнтэй холбоотой хилийн боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж жилийн эцсийн байдлаар нийт 64.2 мян.тн улаанбуудайн гурил буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35.9 мян.тн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14.1 мян.тн, Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мян.тн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арцсуурь боомтоор 3.9 мян.тн улаанбуудайн гурилыг Оросын Холбооны Улсаас тус тус импортолсон байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 117.9 мян.тн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их тэжээл импортолсон байна.

Энэхүү нөхцөл байдал нь стратегийн хүнс болох улаанбуудай болон гурилын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын үйл ажиллагааг тогтворгүй болгож, тэдгээрт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж үнэгүйдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон сөрөг нөлөөг дагуулж болзошгүй байна.

Иймд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан хууль зорилгодоо хүрсэн гэж үзэж буй учир Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Mgl huu

    Оросоос ГОСТ стандартын гурил орж ирэхгүй ТУ стандартын олон улсын шаардлага хангадаггүй хямд гурил идэж бгаа шүү. Монголын гурилыг хятад Солонгос авахаар болж бгаа, монгол гурил чанартай шүү. Монголчууд маань богино ухаантай бна шүү хямд гурилтай өрсөлдүүлж дотоодын үйлдвэрээ дампууруулах сонирхолтой үргэлж л монголчууддаа атаархаж ад үзэж байх юм.

  • Б
    Баяр

    Одоо гурилын үнэ 10.000 болно удахгүй харж л байгаарай

  • И
    Иргэн

    Алтан тариа компанийн захирал гурилынхаа үнийг нэмж торгуулиа төлнө гэж томроод байсан даа

  • З
    Зочин

    Импортоор хүнсний бүтээгдэхүүн гаалийн татваргүй чөлөөтэй орж ирж байх нь зөв. Шударга өрсөлдөөн аяндаа явагдана. Монополь эрх чинь үнэ ханш өсгөөд эдийн засгийг туйлдуулж байна шүү!

  • З
    Зочин

    Монголчууд засаглал хуулийг гартаа авсан дээрмийн бүлэглэлүүдийн доор боол шиг амьдарч байгаа шүү !!!

  • З
    Зочин

    Тоглоомтой новшнууд улам л дордуулаад байх бололтой юмаа

  • З
    Зочин

    Дотоодын гурил үйлдвэрлэгч нар худлаа ярьж байгаа.тэдний аманд орж яах гэсийн бэ.үнээ буулгах хэрэгтэй.тэд яг үнэндээ худлаа ярьдаг шүү.Ашиг зөндөө олсон.Энхбаярыг бид дампуурлаа гэж худлаа ярьж байгаа шүү.яг үнэндээ тэд сүрдүүлж байгаа.гурилын үнэ маш өндөр байгаа шүү

  • З
    Зочин

    Юунд нь дотоодын гурил үйлдвэрлэгчдийг хамгаалах гээд хууль оруулж байгаа юм бэ.тэд бүр эрт гурилын үнээ нэмээд хангалттай ард түмнээ шулж их орлого олсон.Одоо тэгэхээр ард түмэн үнэтэй гурил худалдаж авч байвал хамаагүй юу..Наад төслөө болиорой амьдрал мэддэггүй гишүүн гуай.захиалгаар орж ирж буй хуулийн төслөө болиорой.

  • З
    Зочин

    энэ монголын хулгайч нарын л нэг.

  • Ж
    Ж

    Амарбаясгалан хэлсэн үгэндээ хүрдгийг харах үлдэждээ хөөрхий

  • З
    Зочин

    Амарбаясгалан ч худлаа гар даа

  • I
    Irgen

    Galiin tatwaraa chuluulsen bolovch dotood iin guril iin une buuraagyi bolhoor teghees yahaw uls awdaga tatwaraa awhaas yahaw, irgeded hairtai hun bolj Songuuliin Shoy hiisen

  • И
    Иргэн

    Хоол ундаа ч дийлэхгүй болоод байна. Тэгхээр босохоос өөр арга алга.

  • И
    Иргэн

    Энэ муу хэдэн гурилын үйлдвэр ард иргэдээ бодвол ойролцоо үнэ хэлмээр юм. Эсвэл дампуурлаа зарласан нь дээр. Шунахай монополь компаниудыг бойкотолж болно бас.

  • З
    Зочин

    Улаанбуудайгаа тариаланчдаас маш хямд аваад тулсан үнээр нь гурил хивэгээ зардаг хэдхэн монополь гурилын үйлдвэр байгаа тэгж шулдагаа болих хэрэгтэй

  • З
    Зочин

    УИХ-н дарга бол батаараа Огцроно биз дээ.

    • З
      Зочин

      Харин тийн

  • З
    Зочин

    гурилын үйлдвэрийг буцааж төрд авч гурилын үнийг байнга тогтвортой байлга

  • З
    Зочин

    гурилын үйлдвэрүүд үнээ байнга нэмж байгаа дээр нь маш их хөнгөлөлттэй зээл авч байгаа мөртлөө л үнээ нэмж ард түмнийг доромжилж бгаа

  • З
    Зочин

    Яадаг муу мал вэ , монопол хэдэн үйлдвэрээ дэмжиж ард түмнийг басамжилж бгаа бол ард түмэн хилэнг бүгд хүртэх болноо та нар , өрсөлдөж сураагүй хэдэн шуналын дэвнүүд бна аа , янз бүрийн юм ярьж гоншигоноод , одоо хууль батлагдаад үнээ нэмнэ харж байгаарай , яасан гэхээр тогны үнэ нэмэгдсэн нэрээр

  • З
    Зочин

    Үндэсний үйлдвэрлэгчид харийн дарангуйлагчид шиг аашилдаг улс монгол бх импортыг хориглох нь иргэдийг хорьсонтой адил

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Гурилын үйлдвэрийн шуналтангууд арай хэтэрхий шуналтай байна шүү.Импортын гурил чөлөөтэй оруулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Арай хүчингүй болгож тэнэгтэхгүй байлгүйдээ!!! Гэхдээ амарбаясгалан гэгч алтантариагийн эзэн гээд байгаа нөхөрт далаараа цэвэр даруулөх нь ч даруулсан . Одоо хувьчлалын асуудлыг нь эргэж сөхөж өсөө тайл. Нээрээ ашигтай байвал төрд ав.