С.Одонтуяа: Цагаан сараар олон хоног амрах нь ахмадуудад ачаалал болж, хувийн хэвшилд алдагдал авчирна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
150
legacy:Odontuya gishuun/өсмбө.jpg

"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилд шинийн нэгэн тасарч буй тул хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд золгох юм.

Хаврын тэргүүн сарын шинийн 2, 3-ны өдрүүд амралтын бямба, ням гарагт тохиосноор бүх нийтээрээ амрах өдрүүд богино байх тул хугацааг сунгах тухай асуудал яригдаж эхэлсэн билээ.

Тэгвэл БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа "Жиргээчдэдээ амралтын өдрийн мэнд хүргэе. Цагаан сарыг олон хоног, цөөн хоног амраая гээд хэлэлцүүлэг өрнөж байх шиг байна. Олон хоног амарвал ахмадуудад илүү ачаалал болно. Мөн хувийн хэвшлийнхэнд алдагдал авчирна. Миний хувийн бодол шүү" гэв.

Сануулахад, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан цагаан сараар бүх нийтээр 10 хоног амрах тухай хуулийн төсөл боловсруулж буйгаа мэдээлсэн бөгөөд ирэх лхагва гарагт ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар болсон байдаг. Хэрэв ЗГ хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн баривал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх юм.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөв зөв

  • З
    Зочин

    Ajilgui humuus eserguitseed bna ajil hiij bga humuus amrahiig demjij bgaa

  • Х
    Ха ха ха

    Монголчууд бүтэн жилийн туршид золгоогүй хүнтэйгээ золгоод л болдог. Олон хоног амарвал цалин тар хэмжээгээр багасна. Ажлаа хийж, хөгжиж дэвшье.

    • З
      Зочин

      3 хохог илүү амарлаа гээд улс орны хөгжлөөс доош татах уу. тэртэй тэргүй битүүн болон баярын дараахи 3 хоногт ажлын бүтээмж бага байдаг. 5 хоног амарвал болно. харин ч амралт их байснаар худалдаа,үйлчилгээ нэмэгдэж гар дээр байгаа мөнгө эргэлтэнд ордог сайн талтай гээд гаднын улс орнууд уламжлалт баяраараа олон хоног амраадаг юм, Оюунтуяа сайдаа. гадаадад яваад л байх юм, анзаардаггүй юм уу

  • З
    Зочин

    Зөв дүгнэлт байна, хувийн хэвшлийнхэнд бөөн дарамт олон хоног амрахгүй ялангуяа хүнсний үйлдвэрүүд ажиллана гэтэл ажилчид амралтын өдрүүдээр ажилласан гээд илүү цаг буюу хөдөлмөрийн хөлсөө 2 нугалж авах хуультай шүү дээ

  • З
    Зочин

    Шинэ жилээр оноо угтаад амарчихсан юм чинь дээ. Одоо амрахгүй ажлаа хийвэл дээр дээ. Улс орноо хөгжүүлэхийн төлөө 7 хоногт 6 өдөр ажиллах хэрэгтэй. Цалинг нь сайн нэмээд ажиллуулах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Одонтуяа гишүүний хэлж байгаа үнэн, зөв шүү.Олон хоног амарвал осол аваар их гарна.

  • О
    Одонцэцэг

    Ахмадуудад ачаалал болдог

  • З
    Зочид

    Битүүлээд 2,3-даа шинэлээд ажилдаа орвол ахмадууд бага зүйл бэлдэж явбал ахмадууд ядрахгүй тайван өнгөрнө гэж бодож байна. Удаан тэмдэглэхээр маш их хэцүү дарамттай байдаг юм.

  • Д
    Д.Чимэг

    Үнэн шүү дээ. Ахмадууд сульдаж унана. Зарим нь цагаасаа өмнө тэнгэрт дэвшинэ шүү дээ. Ажилтай хүмүүс урт амралтыг дэмжинэ гэж байхгүй. Хөдөлмөрийн бүтээмж муутай манайх шиг улс юу хийсэн гэж тийм олон хоног амрах билээ.

  • З
    Зочин

    Худлаа чи болио, ажил их хийдэг ажилтай хүмүүс бол амрахыг дэмжиж бга. Ажил хийдэггүй гэртээ суусан шимэгчид эсэргүйцэж бгаа

  • З
    Зөв

    Дэмжиж байна, зөв шүү. Монголчууд ямар баярыг утга учиртай тэмдэглэдэг биш, баян тарган, зэрэг зиндаагаараа гайхуулж, түүний хөлд ядуус нь чирэгдсэн юм болоод өнгөрдөг шүү дээ

  • Б
    БУЛГАНТУЯА

    УТААГҮЙ ЗУУХ ГЭЖ ИРЭЭД ШАХАА ХИЙНЭ ! ЭНЭ АВГАЙД ХОШУУ ДҮРЭХГҮЙ ! ХУМСЛАХГҮЙ ЮМ ГЭЖ МОНГОЛД БАЙХГҮЙ !!!

  • З
    Зочин

    Нэг мөсөн 30 хоног амар, ямар ажилтай юм биш.

  • З
    Зочин

    Санал нэг.Цагаан сарын өдрүүдэд хүмүүс амрах биш, дарамт, алдагдалд орж, ядраад дуусдаг байх.3 хоногтоо зохицуулаад баярлаж, ёс төрөө гүйцэлдүүлсэн нь зөв байх.Миний хувийн бодол шүү..