Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Агаарын бохирдлыг асуудлаарх “Хууль эрх зүйн орчин ба хариуцлага“ сэдэвт дэд хэлэлцүүлэг лхагва гарагт болно
00

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос гарсан утааны асуудлаарх дэд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсэг энэ лхагва гарагт 14:00 цагаас сүүлийн хэлэлцүүлгээ хийнэ.
Энэ удаад "Хууль эрх зүйн орчин ба хариуцлага" сэдвээр зохион байгуулахаар болсон бөгөөд хэлэлцүүлгийг УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ахалж явуулна.
Гурван удаагийн хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтийг ирэх сарын 2-нд болох ерөнхий хяналтын сонсголоор тайлагнаж, холбогдох албаны хүмүүсийг дуудан оролцуулж тайлбар, мэдээлэл авахаар болжээ.



