Х.Баасанжаргал: Төрийн ордонд болсон Уяачдын холбооны хуралд АН-ын Б.Пүрэвдорж дарга маш өндөр үүрэгтэй оролцсон

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/baasanjargal/b2.png

Өнгөрсөн бямба гарагт уяачдын төлөөлөл хаврын морин уралдааныг сэргээхийг шаардаж МОРЬТОЙ ЖАГСААЛ зохион байгуулсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал дээрх үйл явдлыг эсэргүүцэж, уяачид улс төрд нөлөөлдөг талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр хэлэхдээ "Уяачдын холбоо хурлаа яагаад Төрийн ордонд хийж байгаа юм. бэ. АН-ын Б.Пүрэвдорж дарга маш их үүрэгтэй оролцсон. Уяачид дандаа ЗГ-ын чухал бодлоготой холбогдуулан хаврын уралдааныг сэргээх асуудлыг гаргаж ирдэг" гэх мэдээллийг өгөв.