Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ам.долларын ханш 3443 төгрөгтэй тэнцэв
20

Монголбанкны зарласан өнөөдрийн албан ханшаар нэг ам.доллар 3443 төгрөгтэй тэнцлээ. Энэ нь өмнөх өдрөс гурван төгрөгөөр чангарсан дүн болж байна. Ханшийн мэдээллийг харвал, арилжааны банкуудад 3434 төгрөгөөр авч 3459 төгрөгөөр зарж байгаа юм. Харин "найман шарга" төвд өчигдрийн ханшаар 3460 төгрөгөөр авч 3465 төгрөгөөр арилжиж байв.
Албан ханш ийнхүү чангарч байгаа нь импортын өсөлтийн дарамт голлон нөлөөлж байгаа нь инфляцыг хөөрөгдөх эрсдэл дагуулж валютын урсгал татарч байгааг илтгэнэ. Монголбанкны арванхоёрдугаар сарын мэдээллээр манай улсын гадаад валютын нөөц буюу ГВУН 5.5 тэрбум ам.доллар байгаа нь импортын 6 сарын хэрэглээний нөөц юм.



