СУРВАЛЖИЛГА: Тавгийн идээний КОМ ааруул 400-450 мянган төгрөг, хэвийн боовны үнэ 5000 төгрөгөөс эхэлж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 36 сек
90
legacy:tsagaan sar/2025 сурвалжилга/01.png

Монгол түмний уламжлалт баяр сар шинийн баяр хаяанд ирсэнтэй холбогдуулан иргэдийг баярын бэлтгэлээ хангах боломжийг нэмэгдүүлэх үүднээс “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн оролцож байгаа юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн 2 давхарт зохион байгуулагдаж байна. Бид сар шинийн баяраар хамгийн өргөн хэрэглэгддэг хэвийн боов, цагаан идээний үнэ ханш, олдоц ямар байгааг сурвалжлахаар “Их наяд” худалдааны төвийг зорьсон юм. Биднийг очиход, худалдан авагч харьцангуй цөөн байлаа.

-Айраг 9000, хэвийн ааруул 40 мянган төгрөг-

legacy:tsagaan sar/2025 сурвалжилга/27a2eec3-d0fd-4e01-a769-2dcdfedb36a5.jpg

-Архангай аймгийн Хотонт сумын худалдаа эрхлэгч н.Батзаяа “Үзэсгэлэн худалдаанд гурав дахь жилдээ оролцож байна. Энэ удаад айраг, ааруул, тавгийн идээтэйгээр оролцож байна. Үнийн хувьд өөрчлөлт ороогүй, өнгөрсөн жилийнхээ үнээр худалдаалж байна. Тухайлбал, айраг литр нь 9000 төгрөг, хэвийн ааруул кг нь 40 мянган төгрөгийн үнэтэй. Худалдан авалт бага зэрэг сул байна. Яваандаа гайгүй болох байх” гэлээ.

Харин Архангай аймгийн Өндөр-Улаан сумын худалдаа эрхлэгч н.Дэлгэрдалай “Гурав дахь жилдээ үзэсгэлэнд оролцож байгаа. Өнгөрсөн өвлийн зудтай холбоотойгоор энэ жил бараа бүтээгдэхүүний үнэд бага зэрэг өөрчлөлт орсон. Жишээлбэл, тавгийн идээний ааруулны үнэ 50 мянгаар, кг-ын ааруул 5-10 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Жижиг тавгийн идээ комоороо 400 мянга, том нь 450 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин кг-ын ааруул 45 мянга, сарлагийн өрөм 42 мянган төгрөг. Худалдан авалт арай жигдрээгүй. Иргэдийн 5-ны цалин ороод өнөөдрөөс бага зэрэг хөл хөдөлгөөн нэмэгдлээ” гэсэн юм.

legacy:tsagaan sar/2025 сурвалжилга/02.png

-Хэнтий аймгийн Батширээт сумын худалдаа эрхлэгч н.Нарангэрэл “Манай сум 2-3 сүүний үйлдвэрийн үхэртэй. Тэдний сүү, цагаан идээг борлуулдаг. Баяржаргал гээд үйлдвэрийг хүмүүс андахгүй. “Баяржаргалын ааруул авъя” гээд ирдэг хүмүүс олон. Үнийн тухайд бяслаг кг нь 25 мянга, хайлмаг 18 мянга, сүүн ааруул 40-42 мянган төгрөгийн үнэтэй. Харин хорхой ааруулыг 32 мянгаар борлуулж байгаа. Үнэ өөрчлөгдөөгүй” гэв.

legacy:tsagaan sar/2025 сурвалжилга/03.png

Сар шинийн баярын ширээний гол идээ болох хэвийн боов, гүрмэл боорцог байдаг билээ. Энэ талаар худалдаа эрхлэгч н.Нарандуламаас тодруулахад “Гүрмэл боов 6000 төгрөг, Гандангийн хэвийн боов 5000 төгрөг, "Гурван сайхан"-ын боов 8000 төгрөгийн үнэтэй байна. Үнэ өнгөрсөн жилийнхээс бага зэрэг өссөн. Худалдан авалт боломжийн. 10-наас хойш илүү нэмэгдэх байх. Ажлын өдрүүдэд хөл хөдөлгөөн бага байгаа ч эмээ, өвөө нар их ирдэг. Харин бусад иргэд ажлаа тараад ирэх нь элбэг” гэсэн юм.

legacy:tsagaan sar/2025 сурвалжилга/8b288020-17b2-48d1-b4c5-ddf9072aa75b.jpg

Худалдаа эрхлэгчид ийн ярьсан бол цагаан идээ сонирхож, үнэ асуусан иргэд мэр сэр таарав. Тэдний заримаас тодруулбал “Сонголт арвин, олдоц сайн байгаа ч үнэ тодорхой хэмжээгээр өссөн харагдаж байна. Бусдаар боломжийн” гэж байлаа.

Сурвалжилгынхаа төгсгөлд аль үйлдвэрийн хэвийн боов ямар үнэтэй байгаа талаар мэдээллийг хүргэхэд, "Өгөөж"-ийн "Угалз" хэвийн боов 15 ширхэгтэй нь 84 мянга, 21 ширхэгтэй нь 117.600, 25 ширхэгтэй нь 140.000 төгрөгийн үнэтэй байна.

Харин "Суман гүн" үйлдвэрийн зүсэлттэй боов 9 ширхэгтэй нь 63.000, 15 ширхэгтэй нь 105.000, 21 ширхэгтэй нь 147.000 төгрөгийн үнэтэй байгаа бол энгийн нь 45-105 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.

legacy:tsagaan sar/2025 сурвалжилга/б2.png legacy:tsagaan sar/2025 сурвалжилга/боов.png
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гангаа1 жил өмнө

    Энэ их утга учиргүй ууц хэвийн боов бэлэг сэлтнээс болимоор ах дүүгээрээ цугларч эрүүл хоол хүнсээр ширээгээ засаад сайхан буузаа идээд хүүхдүүдэд гарын мөнгө өгөөд

  • Z
    Zochin1 жил өмнө

    hudalaa uzesgen nertei musain damchid l zooloh yumda ydarsan mglchudda heje ta nariin zarj bga yum tiim sn baraa buteegdehuun bsn yum be tamine hoosorson une musain mglchudda shulaad l amdardag uls mglos oor delhiid algadaa tamine

  • И
    Иргэн1 жил өмнө

    Монгол төгрөгийг цаас болгож дууслаа шинэ гурав дөрвөн зуун мянга долоон зуун мянга ч гэх шиг хэдэн төгрөгний материал ороод ингэж дэвэргээд байгаа юм бэ амьджиргаа өнөөдөр ямар байгаа билээ хэрэглэгчдийн эрх ашиг шударга өрсөлдөөний нөхдүүд ажиллах хийл дээр махны үнийг ч гэсэн хязгаар тавьж болно шүү дээр үнэ нь хадсан юм аврах болъё өнөөдөр Мишээл Экспо дээр тавгийн ааруул 1129000 гээд байгаа юм даах

  • З
    Зочин1 жил өмнө

    Баахан гурил хольсон хогооо үнэтэй зарна нөгөөхиии н ул чацгууд нь авч худлааа нохойчгүй байж мал тарган орвууч гэх шиг бөөн жүжигчин гуйлгачингуууд гэдэгч үнэндэээ 3 сар идэх хоол хүнс санхүүгэээ 3 хоногтл үрдэг шдэээ үнэн

  • С
    Сайшаалт Ерөөлт1 жил өмнө

    ..муусайн ХӨСӨРИЙН НАЙМААЧИД

  • З
    Зочин1 жил өмнө

    Өнгө мөнгөний уралдаан эхэллээ хавар аль эрт ирсэн

  • И
    Иргэн1 жил өмнө

    Угтаа бол цагаан сарын болов буузаа өрх гэрээрээ бөөгнөрч байгаад өөрсдөө хийх учиртай. Гараа гаргаж сайхан сэтгэлээ шингээж хийдэг. Өнгө мөнгөний дэв дон шингэсэн зүйлээр аав ээж ах дүү хамаатнуудаа дайлж цайлах хэрэг байна уу.

  • Л
    Лол1 жил өмнө

    Наад шороо тоосонд дарагдсан хогнуудыг битгий худалдаж аваарай

  • З
    Зочин1 жил өмнө

    Идээний ааруул гэж үнэ нь тэнгэрт хаджээ Авах бол уу