Х.Баттулгын үед тэглэсэн тэтгэврийн зээл 5 жилийн дараа “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг ДАМПУУРЛАА зарлахад хүргэжээ

Улс төр
Delgertsetseg
Унших: 2 мин 32 сек
180
legacy:Battulga/475473748_981419234165656_730137806363204730_n.jpg

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсний гороор өнөөдөр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг дефолт зарлахад хүргэлээ. Тодруулбал, 2020 онд ҮАБЗ /Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ хуралдаж санал нэгдэн ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн байдаг. Ингэхдээ нийт гурван бонд гаргаж, нэг их наяд 141 тэрбум төгрөгийг босгох замаар нийт 230 мянган ахмадын зургаа сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэж, зээлгүй ахмадуудад сая төгрөг олгож байв.

Тухайн үед Салхитын мөнгөний ордын ирээдүйд олох орлогыг барьцаалж, Хөгжлийн банкаар 500 орчим тэрбум төгрөгийн баталгаа гаргуулж дээрх тэтгэврийн зээлийг тэглэх замаар бонд босгосон байдаг. Тэгвэл Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүргийг “Эрдэнэс Силвер Ресурс” компани хариуцаж буй.

Одоо тус компани 850 тэрбум төгрөгийн өртэй ч үүнийг эргүүлэн төлөх чадваргүй дефолт зарлахдаа тулж мөнгөний "нөөцгүй" болжээ. Иймд Засгийн газар түрдээ "гал унтраах" байдлаар баталгаа гаргаад байгааг "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлэв.

Тэрбээр "Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэр гарсан. Үүн дээр, одоо их наяд гаруй төгрөгийн өр үүссэнийг “Эрдэнэс Силвер Ресурс” компани үйл ажиллагааны орлогоосоо барагдуулж байна. Одоо 930 тэрбумаас энэ жил 80 тэрбумыг төлсөн. Тэгэхээр 850 тэрбумын өрийн үлдэгдэлтэй байгаа.

Компанийн мөнгөний нөөц дуусаж байгаа учраас өрөө эргүүлэн төлж дийлэхгүй нөхцөл үүссэн. Энэ компани дээр бид тодорхой шинэ төслүүдийг, алтны хоёр, гурван төслийг хэрэгжүүлээд явахаар төлөвлөгөөт ажил хэрэгжиж байна. Гэхдээ энэ нь өөрөө хугацаа шаардах болж байгаа юм.

Гэтэл гаргасан бондын хугацаа дуусаж байгаа тул энэ он дуустал Засгийн газар баталгаа гаргаж өгөх шийдвэр гаргаж нэг ёсондоо энэ асуудал түрдээ дефолт болж дампуурал зарлах эрсдэлгүй боллоо.

Ямартай ч Засгийн газар үүн дээр шийдвэрээ гаргасан бөгөөд өр тэглэгдээгүй хэвээрээ байгаа гэж ойлгож байна" гэлээ. Тэгвэл Засгийн газрын баталгаа хэр хугацаанд үргэлжлэх вэ, түүнээс цааш шинэ төслүүдээ эхлүүлж өрөө тэглэх боломжтой юу гэх гэх асуултад "Төслүүд хэрэгжвэл урт хугацаандаа өрөө төлөх бололцоотой гэж үзэж байгаа. Богино хугацаанд төлөх боломжгүй учраас л ийм шийдвэр гаргаж байна гэсэн үг" гэх тайлбар мэдээллийг өгсөн юм.

Харин ахмадын зээлийн тэтгэврийг тэглэх шийдвэрт нэр нь яригдаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Би өр тэглээгүй" гэж "гүрийв". Тэрбээр "Өр тэглэсэн хүн нь би биш. Тухайн үед У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар бид нар Салхитын мөнгөний ордоор ахмадуудаа өрнөөс нь гаргаж болох юм байна гэдэгт нэгдэж хийсэн. Улсын ажил ингэж л явдаг. Бид хэт намчирхаад байна" гэсэн тайлбар өгсөн билээ. Эргэн сануулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019-2020 онд шилжих шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ "Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна" гэж хэлсэн нь өнөөдөр ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тодхон баримт болж үлджээ.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Хүн төрлөхтний түүхэнд хамгий тэнэг хоёр шийдвэр гарчээ. Нэг нь оросууд Аляскаа 7 сая доллароор зарсан явдал, хоёрдахь нь монгол улс ахмадын тэтгэврийн зээлийг тэгэлсэн явдал.

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Баттулга шиг монголдоо элэгтэй хүн байнуу

    • З
      Зочин

      Лодойсамбуу, Элбэгдорж хоёр байгаа юм биш үү?

  • З
    Зочин

    Худалдагдсан сэтгүүлчийн нийтлэл байна .

  • З
    Зочин

    Женко өөрөө төлчих баян хүндээ буруу шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө төлөх хуультай

  • З
    Зочин

    тэгж л иаарна даанч шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг загнаад бсийм аа даанч

  • У
    Уншигч

    Гуцоо өөрсдөө хэдэн их наядаар нь идэж байж!

  • З
    Зочин

    Ахмадууд зээл 98 хувь нь үр хүүхэд нь авж үрсэн байдаг. Зээл аваагүй, мөн авахуулаагүй хүмүүсийг алагчлан, бэлэн хоол болгож тараасан үрэлгэн шийдвэр байсан. Үүнээс үүдээд хэзээ нэгэн цагт төр засаг зээл төлж магадгүй, өршөөж магадгүй гэх сэтгэл зүй нийгэмд бий болсон. Үүний үр дагавар нь шууд залилан мэхлэх гэмт хэргүүд шууд 60 хувь өссөн байгаа. Нийгэмд суурь муу үр дагавартай эдийн засгийн хувьд үргэлэн шийдвэр хэзээ ч гарч байсангүй. Одоо эргээд бид энэ их өрийг төлөх болж байна шүү дээ. Төр хэзээ ч хувийнханы хийдэг бизнисийг хийж болохгүй гэдэг маш том сургамж боллоо. Салхитын мөнгөний ордыг менежмэнтийн зөв хувилбараар хувийханд өгч явуулах байсан. Шал дэмий 2 ч том үйлдвэр нэмж барисан, түүхий хүдрээр нь зөөсөн зэрэг нь нөөцгүй болгож богино хугацаанд их мөнгө олох мэт харагдуулсан боловч үр дүн нь хий дэмий доорол эргэсэн байгалийн баялагаа дэмий үрсэн явдал болон өнгөрч байна. Сургамж авалдаа опутолгойн 30 хувийг авлаа л гээд шоудаад байсан одоо хар бөөн өрөнд,

  • З
    Зочин

    Өөр нэг хулгайчийн гарт орох байсан л мөнгө ш дээ зөв зүйл хийсэн.

  • Д
    Д.Чимэг

    Х.Батулга бол Монгол төрд шигдсэн хорт хавдар юм бишүү. Үгүй юу.

  • П
    празит

    улс хамаагүй би л албан тушхал авч байвал гэсэн хоноцын сэтгэлтэй хүн хажуудаа хог шаарууд цуглуулаад тэрийгээ шорон руу өөрийнхөа төлөөс болгож явуулна одоо шүүртдээ юмаа үүрүүлээд явуулаач

  • З
    Зочин

    Ийм хулгайчийг орой дээрээ залаад бхаар яаж өөдлөхийн бэ малнууд аа

  • З
    Зочин

    Энэ фсдаг зайлуулж л дийлэхгүй юм даа. Тархийг нь хага цохиод хөөгөөд явуулаач

  • З
    Зочин

    Хамгийн тэнэг арга хэмжээнүүдийн нэг байлаа гэж. Утга учиргүй юм хийж ажилсан нэр дуулах хамгийн мангар ажилгаа байв шүү?

  • З
    Зочин

    Ахмад настанаа ялган гадуурхасан хогийн зээл тэглэлт байсан Зээл аваагүй хоосон хонож гүрийж байсан хөгшид ялгагдсан

  • З
    Зочин

    Баттулга ганцаараа шийдвэр гаргана гэж юу байх вэ.Хэлсэн нь л болохоос..Угаасаа Баттулгыг юу ч хийлгэхгүй шахдаг байсан байж,муу юм болохоор л Баттулга руу чихэх юм..Тийм л юм бол нөгөө 3 нь эсэргүүцэхгүй яасан юм.. Хүрэлсүх.Оюуэрдэнэ.Занданшатар 3 аа нөгөө өчнөөн их наядаар идсэн малнуудаараа төлүүлээч.

    • З
      Зочин

      Тийш дээ. Баттулгаас өөр албан тушаалтан, эрх мэдэлтэн байхгүй юм шиг л байх юм. Ганц ярьдаг хүн нь Баттулга! Тэгэхээр Баттулга зөв юм хийдэг, хулгөйчуудын эсрэг ганц хүн юм байна гэж бодогдоод байна.