“Ухаа худаг“ ордтой холбоотойгоор MCS группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг өчигдөр баривчилжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
30
legacy:2025/02/432516410_329210443507808_2465702555860675938_n.jpg

ЕТГ-ын дарга асан З.Энхболд найман өдрийн өмнө Тавантолгойн Ухаа худгийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн тухай 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нийтэлсэн.

Тэрбээр "30 жилд 132 их наядын ашиг олдог Ухаа худгийг “Энержи ресурс“-д үнэгүй өгчээ. Энэ бол жинхэнэ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ". Л.Оюун-Эрдэнийн ЗГ энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч "Эрдэнэс Тавантолгой" ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой" гэдгийг онцолж байв.

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Уг ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахалж байгаа.

Тэгвэл өчигдөр /2025.02.18/ хуулийн байгууллагаас MCS группийн .... хэлтсийн дарга З.Төрмандахыг баривчилжээ.