Л.Энх-Амгалан: Сар шинийн баяраар хоёр өдөр амарна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
160
legacy:Enh-Amgalan said/2024 chuulgan/chuulgan deer.jpg

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ний өдөр гуравдугаар сарын 1, 2-нд тохиож байна.

Иймд шинийн 2, 3-ний өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ.

Харин шинийн 4 буюу гуравдугаар сарын 3-ний Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана.

Хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ тусган зохицуулах боломжтой юм.

Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Яагаад үндэсний баяраараа амрахгүй болчихвоо. Хагас бүтэн сайнд угаасаа амардаг шүү дээ. Баярын албан ёсны амралт гэж бхгүй нь ээ. Тэнэг шийдвэр бна.

  • З
    Зочин

    Naadam tsagaan Sara at 5 honog amraachihgui yamar sonin yum be

  • З
    Зочин

    Нэг л их ажилсаг хүмүүс болж гэнэ дандаа тэтгэврийн юмуу тэжээмэл юмнуудийн саналаар болсон биздээ

  • Э
    Эсэргүүцэгч...

    Монголын цагаан сар биш л болчихлоо! Төвөдийг даган баясаж, Устаж байна даа

  • З
    Зочин

    амралтын өдрийг ажлын өдөр шилжүүлэх хэрэгтэй монголын маань ганц түүхэн баяр шүү дээ

    • З
      Зочин

      Хэзээ ч шилжүүлж байгаагүй чамд зориулж өөрчлөх юмуу

  • И
    ИРГЭН

    За зөв дөө ажил амьдралаа бодохгүй бол Монгол хэцүүдлээ!!! Ам доллараа ханшийг нь тогтворжуулах шаардлагтай болжээ арай л дэндүү бн шүү!!!

    • З
      Зочин

      Dollar hevle

  • З
    Зочин

    Юу эргүүтээд байгаа юм бэ 3 хоног амарна гээд хуульд заасан бол 4 нөөс эхлэнэ биз дээ дараа жил шинийн 3 тасарбал бас 2 хоног уу

  • З
    Зочин

    Цаг хугацаатай хэлэлцэж болно энэ удаа 2,3 нд шинэлэх нь зөв

  • И
    Иргэн

    Энх-Амгалан гэж MCS-н тавиул, амнаас нь хөөс сахарсан заваан юм яана ч гээд байгаа юм? Бүр нэг барьцгүй дарвайсан попын хаан юмаа

  • З
    зочин

    Тэгмээр дээ

  • З
    Зочин

    цагаан сараар аав ээж, ах дүүс, хамаатан садантайгаа бараг жилд ганц уулздаг баяр юмсан. 5 хоног амраачихгүй дээ.

    • З
      Зочин

      Хөдөөний хүнээ наадах чинь чиний хувийн асуудал .дэргэд нь очоод амьдар

    • И
      иргэн

      хувийн чөлөө аваад явах

  • З
    Зочин

    yaana ch geed bgaen erthen hiiged tolovlochij bolku tulgaj hiideg Mongol zan uu