О.Алтангэрэл: MCS групп төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Дэргэдээ тусгай байгууллагатай байсан

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 26 сек
70
legacy:2025/02/ad84c32e-849e-42e6-be83-1d0331c96448.jpg

ЕТГ-ын дарга асан З.Энхболд найман өдрийн өмнө Тавантолгойн Ухаа худгийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн тухай 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нийтэлсэн. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Уг ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахалж байгаа.

Өчигдөр /2025.02.18/ хуулийн байгууллагаас MCS группийн .... хэлтсийн дарга З.Төрмандахыг баривчилсан юм.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Нэр бүхий хүмүүс саатуулагдсан. З.Төрмандах гэх хүнийг саатуулан шалгаж байгаа нь үнэн. Монгол Улсын төр, хууль хяналтын байгууллагууд хуульд заасны дагуу тусгай ажиллагаа явуулдаг. Гэтэл хувийн ААН хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Өөрөөр хэлбэл, хувийн байгууллага дэргэдээ тусгай байгууллагатай байсан. Улмаар хэдэн этгээдүүдийг саатуулж шалгаж байна.

Монгол Улсад ямар ч мөнгөтэй байлаа гээд хувийн ААН гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч Монгол төрийн нууц, хуулийн дээгүүр алхаж болохгүй.

Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл ашиглаж болохгүй. Ажлын хэсгийн үйл ажиллагааны зорилго бол тодорхой. Ухаа-Худаг буюу Тавантолгойн Ухаа худгийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн, ямар шийдвэрийн үндсэн дээр шилжсэн болох, хууль зөрчсөн эсэх, ямар хүмүүс оролцсон гэдэг дээр хууль зүйн дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулна.

Хууль зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрөл нь хүчингүй болно. Стратегийн орд газар учраас хэнд эзэмшүүлэх вэ гэдгийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газар саналаа гаргаж, УИХ шийдэх ёстой.

Би хүний хувийн өмчийг хураана гэж хэзээ ч яриагүй. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн шударгаар өмч, хөрөнгө олж авах эрхтэй. Би хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах хуулийн төсөл боловсруулаад явж байгаа нь үнэн.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Монголын баялгийг чимээгүйхэн цусалж буй мсs Мак гацуурт гээд байнаа байна

  • З
    Зочин

    Мах импекс талх чихэр Баянгол зочид буудал

  • З
    Зочин

    Unen uu

  • З
    Зочин

    Хуулийн дор эрх тэгш амьдарцгаая танилтай нь намтай нь өрмийг нь хусаад байж болохгүй

  • З
    Зочин

    Одоо жаахан ном дүрмээрээ хуулийн дор амьдарцгаая!!!!!! Хуульгүй 30 гаруй жил тарвалзлаа. Ардчдал нэрийн дор. Трампийн хэлдэг үнэн шүү!!! Ардчлал гэж байхгүй!!!

  • З
    Зочин

    Энэ MCS чинь тусгайлсан вант улс юм биш үү? Ингэж даврахгүй шүү. Ганц энэ гэлтгүй өөрснөө нийтийн эзэмшлийн стратегийн орд газрыг ямар нэгэн байдлаар луйвардан авчаад, 34 хувиа Баялгийн санд өг гэхээр дургүйцээд байгаа юм уу? Лодойг Элбэгдорж шордоод ЕС-г огцруулах гээд байдаг ийм учиртай юм байна. Элбэгдорж MCS-тэй холбоотой гэсэн биз дээ.

  • З
    Зочин

    Амжилт хүсье