1072 хувьцааны ногдол ашгийг ХОЁР болон ДӨРӨВДҮГЭЭР САРД хуваан олгоно

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 1 сек
220
legacy:2026/02/57722/utszhts.jpg

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар тус компаниас Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авахыг даалгасан. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэж, арванхоёрдугаар сард 130 мянган төгрөг олгосон. Үлдсэн ногдол ашгийг энэ сарын 28 болон ирэх дөрөвдүгээр сард тэнцүү хувааж олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны аравдугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 45 дугаар тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрийн хооронд шинээр төрсөн, Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг төрийн эзэмшлийн хувьцаанаас үнэ төлбөргүй эзэмших шийдвэр гарснаар компанийн 26,4 хувийг Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүд 0,06 хувийг, “Эрдэнэс Монгол” ХХК 73,5 хувийг эзэмшиж байна.

Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бэлнээр авана

  • З
    Зочин

    ӨЧҮҮХЭН ЮМЫГ ХЭД Ч ХУВААДАГ ЮМ.

  • З
    Зочин

    цагаан сарын мөнга

  • М
    мөнхзаяа

    neg moson tsug og hurdan og yuma awmar bn maluud mine

  • E
    Erka

    Khulgaichuud

  • З
    Зочин

    Tiim ix mungu yumuu yug ni xuvaadagiin teneg yumuu xaashain

  • З
    Зочин

    Хурдан өгөөч Юу хүлээгээд бгаа юм бэ!!!!!

  • Д
    Дондогбазар Пүрэвсүрэн

    Дансаар авах

  • T
    Tseg

    Zuragaa solikuu bol setgeld sewtei zurag tawidiin hha

  • О
    Отгон

    Өө

  • З
    Зочин

    Зарлаж байгаад л өгөх юм. Юмныхаа үнийг нэм, эдийн засгийн өсөлтөд нэмэртэй.. гэж байгаа юм даг уу даа.

  • Z
    Zochin

    Vnheer hogiin ymaa orosdoo heden ih naydaar iddeg baij ard iregdee doromjilj hanahgvi ymaa golognvvd chin

  • З
    Зочин

    Байшгүй их юм өгөх гэж бгаа юм шиг л аашлах юмаа. Хоёрын хооронд ингэж юмны үнэ хөөрөгдүүлж бхаар бүр болчихмоор юм 100 цаастай цаасгүй болж л таараа. Ичдэг булчирхай бнуу та нарт. Өөрсдөө идэх болохоор хэдэн тэрбумаар нь цуцалдаг байж

  • Ф
    Фиодер

    Нус наана гэдэг билүү Иймхэн юм өгөх гэж ониг шаахымаа Бийшдаа дагаад юмны үнэ өсөөд шаахын бууж байгаа юм алга

  • З
    Зочин

    Маш их талархаж байгаа ч цувуулж өгөөд байхаар чинь юм болохгүй юмаа.

  • З
    Зочин

    Нээх их юм өгөх гэж бгаа юм шиг бөөн сенсаац болох юмаа

  • З
    Зочин

    12 сар аваагүй хүмүүс яах юм бол

  • З
    Зочин

    Цагаан сар болох гэж байна бөөнөөр нь өгөөч ээ

  • З
    Зочин

    Хулгайчдаа хусам чинь хуваахаар юм байгаа юм уу

  • З
    Зочин

    200000 төгрөгийг 2 хувааж өгөх юмуу яачихсан ядуу газар юм бэ

  • З
    Зочин

    Ix mongo ogox gj bgaa bshdee bvten ogchij boldgv muu xiix ymaa olj ydxiin argaa bartsiin bee

  • A
    Altantuul

    turuuchiin noogdor ashig oroogui haanaas lavlah vr