ЭМЯ: Хавдрын химийн эмчилгээний таван нэр төрлийн тариаг БНСУ-аас хүлээн авахаар болжээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:хсүт/hsvt.jpg

Монгол Улсад хавдрын хими эмчилгээний 40 гаруй төрлийн эм хэрэглэгдэж байна. Нэг эх үүсвэрийн хэлцлийн хүрээнд чанарын баталгаатай 5 нэр төрлийн хими эмчилгээний тариаг БНСУ-аас хүлээн авч хэрэглэхэд бэлэн болоод байна.

Эхний ээлжид тус эмүүдийг ХСҮТ-д эмчлүүлж буй иргэдэд хэрэглэж, цаашид улсын хэмжээнд хавдрын хими эмчилгээ хийж буй бүх эмнэлэгт нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Мөн 2025 онд хими эмчилгээнд хэрэглэх эмийн нэр төрлийг 20 хүртэл тоогоор нэмэгдүүлэхээр үнийн хэлцэл хийгдэж байна.