Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг УГЗ Н.Наранбаатар удирдан зохион байгуулна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин 12 сек
40
legacy:naranbaatar nairuualagch/naraaaa.jpg

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг удирдан зохион байгуулах багийг сонголоо. Тодруулбал, найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ахлагчтай багийг дэмжихээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас санал оруулж, Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжлээ.

Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан "Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ олон талаас нь харуулахын зэрэгцээ шинэ хэв маяг, агуулгыг гаргахаар зорьж байна. Тиймээс нээлт, хаалтын арга хэмжээний агуулгад онцгой анхаарч, сонирхолтой хэлбэрээр үзэгдлүүдээ бэлдэх хэрэгтэйг холбогдох албаныханд санууллаа.

Өнгөрсөн жилийн баяр наадмын арга хэмжээний гүйцэтгэлд алдаа дутагдал их гарсан учраас бэлтгэл ажил, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлахаар боллоо. Түүнчлэн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, үндэсний бөхийн барилдааныг телевизүүдээр хэрхэн шууд дамжуулах асуудлыг судалж, дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах төсвийг эцсийн байдлаар гаргаж, төсөвт өртөгтөө багтааж зохион байгуулахыг салбар хороодын дарга нарт даалгалаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын бэлтгэлийн явцтай зургаадугаар сарын 15-нд танилцахаар тогтлоо" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Ээ Наранбаатар найруулагчийн өмнө нь хийсэн наадмын нээлт олигтой болоогүй, өөрийгөө хөгжүүлдэггүй их зантай болохоор улиг болсон зүйлээ давтах байх даа, СУИС-ийн бүтээгдэхүүн шүү дээ. Гадаадад сургууль төгссөн, юм үзэж нүд тайлсан, орчин үеийн техник технологи мэдэх, урлаг соёл ойлгох энтермейнт талдаа хүнээр найруулья, хэдийгээр Монгол Наадам ч гэсэн дэлхийг татах хэмжээтэй, найруулагатай хиймээр байна шүү.

  • С
    Сумъяа

    Жижигхэн цэнгэлдэхдээ дахиж юунд ч ашиглахааргүй нээх том тайз засчихаад, наадам үзэх үзэгчдийнхээ хараалыг иддэгээ хэзээ болих юм бэ? Нээлт хаалт гэхээсээ бөх үзэх гэж очдог шүү. Наранбаатараа

  • З
    Зочин

    За ашгүй дээ энэ жилийн наадам нэг үзэх юмтай болох нь.Сүүлийн хоёр жил урлагйн үзлэг шиг хачин юм болсон

  • З
    Зочин

    za ench dee