ШҮҮХ: MCS группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг яллагдагчаар татаж, хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 33 сек
50
legacy:2025/03/476907141_3983027295302248_3025418365081281367_n.jpg

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өчигдөр /2025.02.19/ MCS группийн хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Өөрөөр хэлбэл, хувийн байгууллага дэргэдээ тусгай байгууллагатай байсан. Улмаар хэдэн этгээдүүдийг саатуулж шалгаж байгаа. З.Төрмандахыг баривчилсан нь үнэн" гэх мэдээлсэн өгсөн.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч З.Т-г “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллагдагч нь “гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хоёрдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч З.Т-г хоёрсарын 19-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

З.Төрмандах нь 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай зүйл ангиар шалгагдаж байна.

Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйл, 21.13 дугаар зүйлээр шалгагдаж 19.11 дүгээр зүйл.

Төрийн нууцыг хууль бусаар олж авах

1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.13 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих

2.Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хувь төр 2 нь нэг хөнжилдөө орох гэдэг хэрэг гээч цаад төрд бгаа эрхэмүүдээ давхар шалгаа

  • З
    Зочин

    MCS хувийн компани арай л дэндүү үйлдэл хийжээ. Улсын хууль сахиулах байгууллагын хариуцах чиг үүргийг хувийн компани гүйцэтгэх нь байж боломгүй үйлдэл!

  • З
    Зочин

    Эд нар төрийн нууц мэдээллийг Хонконгийн баянд өгч өрөө багсагдаг гэдэг тэр баян өвгөн нь Хятадын тусгай албатай хамтарч ажилдаг гэж бгаа тм д эд нарт эх орноосоо урвасан зүйл ангиар зүйлчлэх хэргтэй тэр тусмаа оджаргал бол маш эрт гадны тусгай албанд мэдээ мэдээлэл өгч хариуд нь мөнгө боломж гаргуулж авдаг бсан энэ тухай мэддэг улсууд үпбж л бгаа

  • З
    Зочин

    Энэ ч сүүлдээ гэм буруугүй болоод л өнгөрөх байлгүй. Энэ төр ч сүржин эхлээд даржин дуусгадаг бус уу

  • З
    Зочин

    Худлаа өвчин энэ тэр гээд татаж унаад бас сахар нь ихдээд манайхан хэрэгт холбогдохоор оо яаж жүжиг тавьдаг билээ дээ тэгж байгаад хэргээс мултарна эсвэл хийсэн хэргээ замхаруулна тэгээд авлига шүүхээр ороод тэнсэн харгалзах ял юмуу эсвэл цагаадна хэргийг хэрэгсэхгүй болгоно ингээд тавилттай жүжиг дуусна шүүгчид кармандаа мөнгөтэй улс төрчид дансандаа мөнгөтэй попроод л ард түмэн маллагдаад дуусна ойлгомжтой