Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
50
legacy:2025/11/458689593_1076450473841087_7572208796064788408_n1copy.jpg

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ жилийн цагаан сарын баяраар хоёр өдөр бүх нийтээр амраад гуравдугаар сарын 3-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ эхлэхийг мэдээлсэн.

Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа "Хөдөлмөрийн хуулинд цагаан дээр хараар хуанлийн тооллоор 3 хоног биш билгийн тооллоор Шинийн 1, 2, 3 нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил Шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3- ндаа амраад Даваа гаригт ажилдаа орно.

Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь ийм юм. Хуулийн засаглалтай улс учраас хуулиа дагахаас өөр аргагүй. Харин энэ хуулиа засъя. Шинийн нэгэнгүй жил их л ховор тохиодог юм байна" гэж бичжээ.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ийм юмыг зохицуулчих, наад хуулиа өргөн барих нь байтугай батлуулчих хугацаа таныг сайд болсноос хойш хангалттай өнгөрсөн, MCS ээ хамгаалах юм бодохоос түмний ажил бодохгүй байгаагийн шинж байхдаа эрхэм сайд гуай

  • З
    Зочин

    Ажилчдаа олон хоног амраагаад байвал MCS-д ашигтай юу? Таван толгойг буцааж өг, тэгээд дараа нь зайлаарай Энх-Амгалан

  • З
    Зочин

    нэртэйгээр нь хуучин билгийн тооллоор явбал яасан юм бэ

  • З
    Зочин

    ene muu ajilaa hiihguii MCS ee hamgaalj suusaar bgaad taarna, bushuu ene sdaag soliooch

  • З
    зөв шүү, 70р хуудас буюу үргэлжлэлийг нь оруулбал

    зөв шүү, 70р хуудас буюу үргэлжлэлийг нь оруулбал бүр тодорхой болхоор юм бн