Н.Учрал: 1XBET-ээр дамжин 1 орчим их наяд төгрөг татвар, шалтгалтгүй гадагшаа урсжээ. 1XBET-ыг шалгах ажлын хэсэг байгууллаа

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
120
legacy:uchral gishuun/f59d79c6-c775-4d39-98f2-364a6746dbf0-1.jpeg

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр /2025.02.21/ өөрийн цахим хуудаснаа "1XBET-ээр дамжин 1 орчим их наяд төгрөг ямар нэгэн татвар, шалтгалтгүй гадагшаа урсжээ. Олон айлын амьдралыг үрэн таран хийж буй “зөвшөөрөлгүй” цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгууллаа" гэжээ.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн П.Сайнзориг хоёрдугаар сарын 10-нд ирэх хаврын чуулганаар бизнесийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Тэрбээр "1XBET зэрэг МУ-д бүртгэлгүй, татвар төлдөггүй үйл ажиллагааг хориглох, хязгаарлах хуулийн төслийг боловсруулж байна. Мөн арилжаа дампуурлын хуулиудыг боловсруулж ажиллая гэсэн бодолтой байна. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан иргэний хууль тогтоомжийг сайжруулах, Үндсэн хуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг ажлын хэсгүүдийнхээ ажилд төвлөрч ажиллана" гэдгийг онцолсон юм.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ниргэсэн хойно нь хашгирав гэгч боллоо доо.

  • Б
    Би

    Ажилаа хийгээчээ дуракуудаа

  • Б
    Багшир

    Харин ч эзэнтэй айл шиг болж бн

    • Э
      Эрдэнэ

      🤣🤣🤣

  • З
    Зочин

    Ниргэсэн хойно нь хашгарна гээч болж байх шив дээ.

  • З
    Зочин

    Шалтгалт гэж юу вэ? Копи пасьт хийхдээ болгоомжтой байцгаая!

  • U
    Unuruu

    Миний амьдрал бас энэ тоглоомоос болж сүйрч байна. Салах өргөдлөө өгөх дээрээ туллаа. Эртхэн энэ хуулиа санаачилж нэг ч гэсэн айлыг энэ аюулаас холдуулаасай

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    Маш зөв чухал ганц ажил нь энэ байна даа

  • З
    Зочин

    Tov banknii eronhiilogch ni zuger amazonos yum avdagtai adilhan ged bsishd

  • И
    иргэн

    MSC зээл авч тухайн компаний төөлөөлөл болоогүйгээ тайлбарлавал таарна гэж хүмүүс гадуур ярьж байна.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol