СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлуудын хавьтлын тоо олон байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:haniad em beldmel/273546423_355654863135720_6986028500134671281_n.jpg

Улаанбурхан өвчнийн гурван тохиолдол манай улсад бүртгэгдсэн нь эрүүл мэндийн салбарт төдийгүй нийгмийн дунд анхаарлын төвд байна. Эрүүл мэндийн яамнаас энэ асуудлаар сэрэмжлүүлэг гаргалаа.

Сүүлийн гурав хоногийн хугацаанд Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдээд байна. Бүх тохиолдлууд нь улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй гадаад улсаас зөөвөрлөгдсөн бөгөөд тохиолдлууд нь халдвартай үедээ онгоцоор зорчсон, хавьтлын тоо олон байна. Мөн өвчилсөн тохиолдлууд нь эрүүл мэндийн шалтгааны улмаас улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй байна.

!! 2 дахь батлагдсан тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны 13:59 цагт Вьетнам Улсын Фукуок арлаас VJC3200 нислэгээр Улаанбаатарт ирсэн.

!! 3 дахь батлагдсан тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 01:00 цагт Вьетнам Улсын Хо Ши Мин хотоос Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн OM712 онгоцоор ирсэн байна.

!! Тиймээс дээрх нислэгээр ирсэн хүмүүст халуурах, туурах шинж тэмдэг илрэх болон энэ өвчний талаар мэдээлэл авахыг хүсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд хандана уу

Улаанбурхан өвчний эмнэлзүйн оношилгооны талаар хичээлийг ЭМХТ-ийн цахим хуудсанд https://surgalt.hdc.gov.mn/ орж танилцана уу.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Ухаантай өвгөн

    Цагаан сарыг олон хоногоор тэмдэглэнэ гд бгаа малнууд мэдэж авцгаа..цагаан сараар л янз бүриин өвчин халдварлаж таоах магадлал өндөр шү. 2.3 хоног тэмдэглэх нь хвааск...

  • Х
    Хахаха гуйа

    Улин хуцаж хонин жороол!!!

  • З
    Зочин

    Үхэх гэж байгаа юм шиг яваагаа боль тэр тусмаа халуун оронруу