Г.Тэмүүлэн: Төсвийн орлого бүрдэхгүй байх бодит эрсдэл нүүрлэсэн тул тодотгол хийх зайлшгүй шаардлагатай

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:Temuulen gishuun/SHB_6085.jpg

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 2025 оны төсвийн төсөлд тодотгол хийх шаардлагатай тухай байр сууриа илэрхийллээ.

--------------------------

- Нэгдүгээр сарын төсвийн гүйцэтгэлийг харвал 38 орчим хувиар орлогоос дутуу гүйцэтгэлтэй байна. Мөн нүүрсний үнэ өмнөх онтой харьцуулахад 30-40 орчим хувиар унасан, хилийн дундаж үнэ 81 ам.доллартай байна. Тиймээс төсвийн дүн жилийн эцсийн дүнгээр том зургаар харвал нэлээн дутагдалтай байх, төсвийн орлого бүрдэхгүй байх бодит эрсдэл нүүрлэж байна гэж харж байна. Ийм нөхцөл байдалд бид төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. 2025 онд Засгийн газраас төлөвлөсөн хөрөнгө оруулалтууд дээр тодорхой хэмжээнд таналтууд хийх, зардлаа бууруулах, ингэж байж иргэдийн бодит орлогыг хамгаалах зайлшгүй шаардлага байна. Ер нь бид боломжийн хэмжээгээр төсвийг 1-2 их наядаар бууруулах шаардлагатай. Аль болох шуурхай хэлэлцэнэ, энэ хэмжээгээр эрсдлийг бодитоор бууруулна. Хойшлох тусам эрсдэл нэмэгдэнэ, илүү хүндээр тусна гэсэн үг.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чи битгий ялаа алж жүжиг тоглоод бай. Унгас байвал алд! 1-2 их наяд бол зөвхөн 1-2-р сарын алдагдал. Бодитоор.Одоо 3-р сарын алдагдал мөн 1 их наяд болно. Өөрөөр хэлбэл оны эцэс гэхэд Монгол улсын төсвийн алдагдал бодитоор 10-12 их наяд төгрөг буюу 2.5-3.5 тэрбум доллар болохоор байна. Тэгэхээр төсвийн орлогын төлөвлөгөөг бууруулах хамгийн эхний шаардлага үүсэж байна. Бодит байдалд нийцүүлбэл 2025 оны төсвийн орлогыг 24-26 их наяд болгон бууруулж төлөвлөх хэрэгтэй. Мэдээж алдагдалгүй төсөв батлах үүднээс зардлыг танана. Ойролцоогоор 8-10 их наяд төгрөгөөр зардлыг танахаас өөр арга байхгүй.Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг 1 жилээр хойшлуулах, шинээр тендер зарлаж буй бүтээн байгуулалт, барилгын төслүүдийг царцаах, шинээр төлөвлөгдөн орж ирж буй урсгал зардлуудыг хойшлуулах гэх мэтээр таналтыг хийхээс өөр аргагүй.

  • З
    Зочин

    Энэ хүний доторх мөрөөдөл төсөв байх

  • З
    Зочин

    Засаг ийм хариуцлагагүй үйлдийнхээ төлөө огцор