ИЗНН дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, УДШ-д бүртгүүлэх өргөдлөө гаргажээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/10/batbaatarb.jpg

ИЗНН-ын дарга Б.Батбаатараас Улсын Дээд шүүхэд өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр өргөдөл ирүүлжээ.

Уг өргөдөл нь "... Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулагад нийцүүлэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх" агуулгатай аж.

УДШ-д бүртгэлтэй нийт 37 нам байдгаас ИЗНН нь эхний дөрөвдүгээрт бичигддэг бөгөөд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд тус намын жагсаалтаас дөрвөн нэр дэвшигч сонгогдсон билээ.