Ерөнхий сайд кабинетын сайдуудаа ХАНЬ БОЛОГЧИД ба ШИМЭГЧИД гэж хоёр хуваав

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 9 сек
140
legacy:Zasag Oyun-Erdene/oyukna/ES 2 huvaav 11.jpg

Сүүлийн хоёр жилийн турш хэвлэлийн өмнө жинхэнэ утгаараа гарч ирээгүй байсан Ерөнхий сайдын ярилцлага энэ долоо хоногийн гол сэдэв байна. Улсын Ерөнхий сайдын ярилцлагыг дагасан хэлэлцүүлэг бүхэлдээ улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогын хүрээнд өрнөх ёстой. Гэвч харамсалтай нь ярилцлагын араас жүжигчин бүсгүйтэй кофе уух, уухгүйн тухай сошиалаар баахан цуурав.

Үнэндээ нас биед хүрсэн хүмүүс амьдралдаа ямар алхам хийх нь тухай хувь хүний л асуудал. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний хувийн амьдрал дугаар хорооны иргэнд түй ч падгүй. Харин улс орны зөв зүгт чиглүүлж бодлогын түвшинд авч явж чадаж байна уу, эдийн засаг тогтвортой байна уу гэдэг дээр л анхаарах нь зүйтэй. Орчин цагийн залуусын амьдралын хэв маяг шал өөр болсон. Авгай хүүхний асуудал ярьж хүний хөнжил сөхөхгүй. Тиймээс хувийн амьдралаар нь улс төр хийх гэсэн хэсэг бүлэг болон шалдар булдар, шар бор хов живийг том асуудал мэтээр ярих нь Ерөнхий сайд хүнд тохиромжгүй дүр.

Тиймээс нийтээрээ хүний хувийн амьдралыг хувьд нь үлдээж сурцгаая. Үнэн байна уу, худлаа байна мань мэтэд бол огт падгүй зүйл. Одоо тэгвэл миний хувьд Ерөнхий сайдын ярилцлагаас барьж авсан хамгийн сонирхолтой нэг хэсгийнхээ талаар товчхон бичье. Мэдээж олон зүйл хэлсэн байсан. Гэхдээ Ерөнхий сайдын кабинеттайгаа холбоотой хэлсэн хоёрхон өгүүлбэр яалт ч үгүй энэ ярилцлагын гол хэсэг байв. Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн Засгийн газрын кабинетын сайд нараа гал авч Ерөнхий сайддаа хань бологчид ба ажлаас зугтагч шимэгчид гэж хоёр хуваалаа.

Тэрбээр, “Бодлогын асуудлыг би яримааргүй байна. Зүгээр л Вэнс бол Ерөнхийлөгчдөө хань болж, гал авч чаддаг, итгэл үнэмшилтэй залуу лидер. Ийм хүмүүс улс төрд ер нь амьдралд их цөөхөн байдаг юм аа. Дэлхийд ч цөөхөн. Ихэнх нь лидерээ шимэгчилж, сайхан үед нь хамт байж, саар үед нь шалтаг гарган зугтаж амьдардаг. Би ч тэргүүн эгнээнд гал авах дуртай болоод ч тэр үү, таалагдаад байгаа. Итгэл үнэмшил нь тодорхой хүмүүс худлаа биш үнэн байдаг. Залуу Вэнс шиг галыг өөр дээрээ аваад зоригтой алхмууд хийж чаддаг манай Х.Нямбаатар, Н.Учрал, Ц.Туваан, О.Алтангэрэл гээд байна, байна. Бас ажлын ардуур үлдээд байдаг шимэгчид ч байгаа. Ер нь Ерөнхий сайд хүн хэн яаж ажиллаж байгааг хараагүй ч мэдэж байдаг. Хийсэн ажлын үр дүнгээр нь шууд уншигдаж байдаг” гэв.

Өнгөц харахад ажлаа сайн хийж байгаа АН-ын хоёр, МАН-ын нэг сайдыг Ерөнхий сайд онцлов. Дээр нь нэмээд өөрийнхөө гол түшиг тулгуур болсон Хотын даргыг дурдав. Гэхдээ Ерөнхий сайдын ярианы цаана хүнд хэцүү үед хань болох тухай. Хань болдог хүмүүсийн тухай ярьсан байгаа юм. Яг энэ цаг үе бол эдийн засгийн үзүүлэлтүүд хүндэрчихсэн, дөрвөн жил Ерөнхий сайд хийчихсэн учраас улс төр, нийгмийн зүгээс уйдах маягтай түүнд хандаж буй үе. Энэ хавар Ерөнхий сайдын хувиар үзсэн хамгийн амаргүй улирал байх төлөвтэй байна.

Нөгөө талд нь нэрлэгдээгүй үлдсэн сайд нар ажлаас зугтагчид, шимэгчид гэсэн ангилал руу автоматаар орж буй юм. Ерөнхий сайддаа хань болох тал дээр ч тэд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа бололтой. Энэ нь ч үнэний ортой. Өнгөрсөн өдрүүдэд улс төрд гарч ирж буй гол яриа бол Ерөнхий сайдыг огцруулъя, сольё гэдэг санаачилга, бас шүүмж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулсан нөхцөлд танхим бүхэлдээ унана. Гэхдээ хамтарсан Засгийн газар үргэлжлэх магадлал өндөртэй тул хэн нь сайдаараа үлдэх вэ гэдэг марафон өрнөх аюултай. Мөн засгийн тэргүүний суудлыг мөрөөдөгчид цөөнгүй байгааг өнгөрсөн өдрүүдийн үйл хөдлөл хангалттай харуулсан. Тиймээс л Ерөнхий сайд найман сарын турш хамт ажиллаж, ажиглаж байгаад энэ том дүгнэлтээ өгсөн биз.

Ямартаа ч сэтгүүлчийнхээ хувьд Ерөнхий сайдын ярилцлагын хамгийн анхаарал татсан улс төрийн хариулт бол танхимынхаа сайдуудаа хань бологчид ба шимэгчид гэж хоёр хувааж дүгнэсэн явдал байлаа.

Г.Лхагвадорж

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Золбин Данх зайлаачээ

  • Ш
    ШИЛЭН ЦОГОО

    ТАРХИ УГААХ ГЭЖ МАШ ИХ МӨНГӨ ЦАЦЖЭЭ

  • З
    Зочин

    АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНД ХАМТРАН ЗҮТГЭГЧ ХАМГИЙН ЧУХАЛ . БАГАА БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. КРЫЛОВЫН ЁГТ ҮЛГЭР ШИГ ЗАГАС НЬ УС РУУ ХУН ШУВУУ НЬ ТЭНГЭР РҮҮ ЗҮТГЭЭД БАЙВАЛ ТЭЭЖ ЯВАА АЧАА НЬ БАЙРНААСАА ХӨДЛӨХГҮЙ БИЗ ДЭЭ.

  • M
    Megawatt Icon "Z"

    Huviin amidralaar ni Humuuntseriin togtvortoi juramtai JUDAGTAI esehiig tuhain ulsiin ULS TUR shalgadag. Zarim soelt oron ene taliin Huulitai. Huuligui ch uursduu buruugaa huleegeed ogtsordog. Ouykiin payan mundahgui arvin gedgiig zunduu l unshij jigshij bv. Daraa daraagiinhaa tembuut haltariig ch ... gej unshsan.

  • Д
    Дорж

    Хувийн амьдрал хамаагүй гэж хуцжээ бас. Төрийн өндөр албан тушаалтан манлайлал үзүүлдэг учраас бүх юм нь хамаатай эргүү сэтгүүлцэнцэр минь

  • З
    Зочин

    Ээ хүүдий, нөгөө цэц рүү байн байн гүйдэг бууны нохойны нэр бдггүй шүү ккк

  • M
    Megawatt Icon "Z"

    JD. Vance actually has been tapped actually to be Fired "FIRST" together with little M.Rubio, you know. You should All have BRAINS or at least a little DEBRIS to understand Politics. If you pay your poor attention to what is happening every other morning in USA, the name of Trump n the word of MAGA are being talked separately which is pretty "controversial" n interesting...

  • M
    Megawatt Icon "Z"

    Ashgui dee Said Naraa odoo l neg um, 1-4-8 jil oroitson ch tanij, il tod helj bui ni shine devshil um daa. Uuriinhuu Buren Erhiig davhar shuumjil-chihlee b. Haha. Too tiny, so-called Party alike Parties without Identity, Influence, Outreach, Recognition, even Reputation as well as enough competent Fit Members, Merited Folks as General HUMAN RESOURCES have filled unfortunately our Highest State Organs n Cabinet.

  • M
    Megawatt Icon "Z"

    Barag 20-iood Zuvluh-tei murtluu ANU-iin J.D.Vance-iin talaar iim muu analysis sudalgaatai baij Mongoliigoo ch, delhiig ch almairuulah gej hovor phenomena shuu. Haha. Ter Vance chin Hani Bologch bish, zugtagch bur ch bish, Shimegch bish POWERFUL CHALLENGER gedgee gedgee 2 honood l haruulchihsan shuu dee, hooe.

  • Д
    Дэнзэн

    Ажлаас зугтагсад, шимэгчдийн тэргүүн эгнээнд Одбаяр, Одонтуяа, Тулга, Эрдэнэбүрэн, Жавхлан, Амарсайхан, Алтангэрэл, Наранбаяр, Бямбацогт, Доржханд, Энх-Амгалан, Дэлгэрсайхан, Баатархүү, Чойжоо нар шүү

  • З
    Зочин

    BOOBN XXOJ TAWIYYLI90955877

  • И
    Ингэж аялдаад нэмэргүй ээ!

    Танай сайт ингэж аялдаад хэрэг байна уу? Монгол Улс Ардчилсан улс бөгөөд засгийн бүх эрх ард түмний гарт байдаг зүй тогтолтой. Олон мянган сайхныг бичиж, түмэн янзаар сэнхрүүллээ ч нийгэм, иргэд, олон нийтийн амьдралд ямар нэг ахиц, дэвшил, хамгийн чухал нь ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХ, ЧАДАМЖ НЭМЭГДЭЭГҮЙ харин ч улам ДОРДОЖ БАЙГАА энэ цаг үе Ерөнхий сайд огцроход тун ойрхон байгаагийн л илрэл. Нэвт шувт элдэв тэмцэл ярьсаар салхин тээрэмтэй тэмцэгч Дон Кихотын дүрд л сайн тоглож байна. Одоо улс, эх орныхоо эмээл хазаарын бүтэн дээр нь үнэхээр ард түмнээ гэсэн чин хүсэл бодолтой хүн юм бол суудлтайгаа зууралдаад байлгүй яваад өгөх нь л цаг үеэдээ нийцсэн оновчтой алхам болно.

  • З
    Зочин

    Энэ хогийн новшоо өөрийг нь зайлуулаачээ