Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дорнод аймагт гарсан түймэрт орон гэр, мал сүргээрээ хохирсон малчин өрхөд Өмнөговь аймгийн залуу малчин 50 бог малаа хандивлажээ
10

Дорнод аймгийн таван суманд хээрийн түймэр гарч малчин айлын гэр шатаж, малын хотоо харлуулсан харамсалтай гамшиг тохиолдсон билээ.
Тэгвэл Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт гарсан түймрийн улмаас орон гэр, мал сүргээрээ хохирсон малчин өрхөд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын "Бортээг" багийн залуу малчин, тэмээчин Батжаргалын Бат-Очир хувиасаа 50 бог мал хандивласан байна.



