Гадаад худалдааны баланс эерэг гарсан ч барааны эргэлт 3.1 хувиар буурчээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:achaa teever/271739674_305423854929633_7413458834588792710_n.jpg

Энэ оны эхний хоёр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 3715.8 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 120.4 сая ам.доллар буюу 3.1 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 294 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Гаалийн мэдээллээр, экспортод 2004.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар буурсан байна.