ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
90
legacy:hamtarsan zasgiin gazar/0226.jpg

Засгийн газрын Лхагва гарагийн ээлжит хуралдаанаар тусгай үүрэгт Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал Ерөнхий сайд өнгөрсөн даваа гарагт өгсөн ярилцлагадаа "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа” гэсэн юм. Тэгвэл уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нарыг Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ. Эдгээр хүмүүс нь гадаадад Монгол Улсыг төлөөлж ажиллаж амьдрахгүй бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийг хэрэгжлүүлэхээр Ерөнхий сайд болон Засгийн газарт зөвлөж ажиллах юм.

Энэхүү томилгоог хийх болсон шалтгаан нь үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга нар мега төслүүд дээр шат дараатай тогтоол оруулж, хэлэлцүүлж батлуулж байсан туршлагатай гэж үзжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Jenokiin shees yu hiij yavaaiin

  • M
    Megawatt Icon "Z"

    Ee, buu uzegd, burhan buudai minu zee.

  • З
    Зочин

    Эби бүгдийг орлоод, бүгдиыг нь хийж чадна

  • З
    Зочин

    Очиж очиж гансүх ч байдаг нь юу вэ?!

  • Х
    хүннз

    Бас л төсөв идсэн тэжээврүүд нэмэгдлээ.

  • З
    Зочин

    Луйварчид гуншин зүүхгүйгээр энгийнээр амьдэрч чадахгүй бгаа юм бхдаа. Энэ төгцөгүүд хулгайлж ханаагүй л бгаа юм бх даа. Шоронд хийгээчээ. Хулгайчуудыг

  • V
    Vnen l baigaasai

    Erkh yambagui zvgeer ajil hiih hvmvvs Mon vv bas l neg mani metiin arai chvv Olson orlogoos tatvar nereer deeremgej bgaa tosov nertei mongoor tuilah nohod bvleg bii bolgoj akh nartaa tal zasaj bui E said

  • З
    Зочин

    Нэг нэг явуулж хөрөнгө хураалгана, хөрөнгө хураах ерөннхий хураагч мань аварга

    • Ө
      Өмхий пиаздаа нар

      Нам нэртэй манан мафийн өмхий пиаздаа нар маш том зүйл дээр хоорондоо тохиролцлоо доо. Энэ дэлхийн хөгжлийн адаг шаар болсон ухуулаагүй үлдсэн сүүлчийн навсгар гуйлгачин орк монгол хүссэн ч эс хүссэн ч ухуулж цуслуулах ээлж нь ирлээ Дээрх өмхий пиаздаа нарын ихэнх нь гадаад эздийнхээ хамтаар монголын баялагийг цусалж байгаа хувалзууд байна Хуультай улс гүрэнд дээрх пиаздаа нар шоронгийн ялтай алуурчид хулгайчид