Дансаа битүүмжлүүлсэн Х.Нямбаатарын гомдлыг өнөөдөр 14:00 цагт анхан шатны шүүхээр хэлэлцэнэ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
40
legacy:2025/12/new12182.png

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Би хэдэн халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжүүдээс айхгүй" гэж НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдааны үеэр мэдэгдсэн удаатай. Түүний энэ үгэнд "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас гомдол гаргаж уг хэрэг шүүх дээр яваа. Улмаар Х.Нямбаатарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 тэрбум төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр ""Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас бидний нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд хандсан юм байна лээ. Улмаар миний эд хөрөнгөтэй холбоотой битүүмжлэл гаргах захирамж гаргасан.

Надад 1 тэрбум төгрөг байхгүй. 1 тэрбумын эд хөрөнгө ч байхгүй. Хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй" гэх мэдээллийг өгсөн юм.

Маргааш буюу гуравдугаар сарын 13-нд 14:00 цагаас миний шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэнэ" гэх мэдээллийг өгсөн юм.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Мөнгөгүй гээд гүрийгээд байдаг мөнгө хөрөнгөгүй дарга Монголд байхгүй ихэнх нь хулгайгаар хөрөнгөжсөн нь илт бгаа

  • З
    Зочин

    Энэ нөхөр юу ч байхгүй гээд байх юм. Шүүх байгаа гээд байх юм. Хэн нь шааж хэн нь шаалгах юм болдоо.

  • З
    Зочин

    худлаа шаагаарай. өөрийн нэр дээр биш ч олон хүний нэр дээр чамд үл хөдлөх хөрөнгүүд байгаа шүү дээ. Баянбулаг дахь хаузаа чи бас түрээсэлж байгаа юу.

  • З
    Зочин

    Шудрага бус,авах идэх,залилах ,мэхлэхийн дон шүгэлсэн бузруудтай тэмцэж буй ганц хүнээ дарж авах ИХ АЯН эхлэхийн түрүүч энэ биш биз!!!!!