Найруулагч Ц.Хүсэлбаатар: Засгийн газар хавдрын тоног төхөөрөмжийг нэмж, залуусыг хорт хавдраас авраач

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
180
legacy:2025/03/fb96cedd-f022-46a5-b200-35735a67d43f.jpg

Найруулагч Ц.Хүсэлбаатар өчигдөр өөрийн цахим хуудаснаа "Хавдрын эмнэлэгт аавыгаа асарч хамтдаа 20 шахам хонож байна даа. Эндхийн ачаалал асар их. Туяагаар шардаг хоёр төхөөрөмж байсны нэг нь ачааллаа даахгүй гэмтэж зогсов. Ажиллагаанд ортлоо лавтай 14 хоног саатна. Хүн ч тэгээд өөр дээр нь тулж ирэхэд л нүдээ онгойлгодог аминч амьтан юм шив дээ" гэж пост бичсэн байдаг.

Түүний аав Ё.Цог гуай мөгөөрсөн хоолойн хорт хавдрын хоёрдугаар үе шатанд яваа гэж оношлогджээ. Улмаар хоёрдугаар сарын 10-аас Хавдар судлалын үндэсний төвд хэвтсэн байна.

Ё.Цог гуай туяа эмчилгээ хийлгэж байгааа бөгөөд нийт 30 удаа хийлгэх ёстойгоос өнөөдрийн байдлаар 21 удаа хийлгэжээ.

Хамгийн гол нь ХӨСҮТ нь туяагаар шардаг хоёр төхөөрөмжтэй ч нэг нь уржигдраас эхэлж эвдэрч, засварын ажил хийгдэж байгаа гэнэ.

Тиймээс уг асуудалд Засгийн газар анхаарал хандуулахыг Ц.Хүсэлбаатар яриандаа онцолж байв.

Ц.Хүсэлбаатар "Аав маань насалдгаа насалсан гэж хэлдэг. Гэхдээ газар даахгүй биш амьд, мэнд байгаасай л гэж хүснэ. Өдөр бүр аавыгаа хөтлөөд туяа эмчилгээ рүү явдаг. Туяаны аппаратанд дугаарлаад зогсох хорт хавдартай залуусыг харахад харамсал төрдөг" гэлээ.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сонгуулиар МАНАН гэдэг хулгайч, авлигчин эрлийзүүдийн бүлэглэлийг л сонгохоо болихгүй бол бүр болохооч байлаа даа! Ялангуяа монгол хүний эрүүл мэнд, эрүүл аж төрөх гэдэг бүр ч байхгүй болсон! Хулгайч, авлигчин, эрлийзүүд хагартлаа баяжиж, жирийн иргэд ажил хийгээд хийгээд ядуурч, өдөр шөнөгүй хорт утаагаар угаартаж, хорт хавдраар өвчлөн үхэж байна! улс орон, хүн ард минь хулгайч авлигчидаас л аль болох хурдан салах хэрэгтэй байна даа! ! !

  • А
    Алтай

    Гол нь тус эмнэлгийн дарга их муу байна ш дэ. Дарга шүү ухаантай л юм бол хариуцсан байгууллагынхаа хөрөнгийг өсгөж чадахгүй, орчин үеийн багаж хөөцөлдөөд авч чадахгүй байгаа чинь буруу ш дэ . Дарга гэсэн суудлын гол ажил нь юмыг өөрчилж шинэчилж өөд нь татах юм ш дэ. Тэр дарга чадалгүй бол огцороосой

  • Х
    Ха ха ха

    Манайхаас бусад улс ер нь бүх талаараа хөгжөөд явчихсан шүү. Бидний монголчууд тэнэг , шуналтай удирдлагаасаа болоод сөнөлөө дөө. Яана даа

  • З
    Зочин

    НААД ХУЛГАЙЧ НАРЫНХАА ХӨРӨНГИЙГ ХУРААЖ.ХАВДАРЫН ЭМНЭЛЭГТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВААЧ ХҮХҮҮСЭЭ ҮҮНИЙ НӨЛӨӨ 4 САРЫН 27 НД БҮГД ГУДАМЖИНД ГАРЧ ЖАГСАЖ ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ УНАГЖ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ АВЦГААЯ ТА ЗААВАЛ ЭНЭ ЖАГСААЛЫН ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ЯВААРЙ... ТАНЫГ ОЛОН ТҮМЭН ДАГНА ШҮҮ... ЗААВАЛ ШҮҮ....ЗОВСОН ДАОЛУУЛСАН АРД ОЛОН НЭГДЭЦГЭЭЁ ЭНЭ ДАНХЫГ ОГЦРУУЛЬЯ ӨВДСӨН ХҮМҮҮСЭЭ НЭН ТҮРҮҮНД АВАРЦГААЯ.......

  • А
    Ахмад

    Энэ Монголын ТЭРБУМТАНГУУД яасан хувиа хичээсэн шуналтай нөхөд вэ???Яагаад санаачлагаараа улсын эмнэлэгт нэг төхөөрөмж аваад өгчихдөггүй АМЬТАС ВЭ?!

    • З
      Зочин

      Яг үнэн

  • Н
    Нэг ч гэсэн хүн эрүүл болоосой

    Нэг ч гэсэн хүн эрүүл болж бусдадаа түүхээ яриад сууж байгаасай. Хорт хавдрыг эмийн болон мэс заслын бус аргаар адгээх арга бүтээлээ гээд тунхагласан шүү. Эрүүл л болох хүсэлтэй байвал алдах юмгүй шүү дээ гэж уриалмаар байна. Көүч багш Жаргаа гээд пэже ээс дагаад мэдээлэл авч эрүүлжин сайжирч сайхан амьдрах эрч хүчтэй болохыг ерөөж байна.

  • З
    Зочин

    Цог гуай дөнгөж 80 нас гарч яваа биз дээ.юун нас болсон гэж,100 наслахыг ерөөе!!!

  • I
    Irgen

    Mglchud odo bitgii hujaa hunsend anhaarah heregtei shde tamine hileer hujaa baraa huns mglchudiin uwchin blod bh shig bnda tamine

  • З
    Зочин

    хавдар тусаад эмчлүүлж яваа хүүхэд залуусыг харахаар өарийн эрхгүй өр өвддөг шүү.монголчуудаа идэх уухдаа сайн анхаарах хэрэгтэй шүү.элдэв хор хог чихэр жимс гоймон ,хувацар савтай халуун зүйл өитгий идээрэй хүүхдэдээ бүү өг цагаан идээ айргаа хуванцар схв шанага хэрэглэхгүй боловсруулцгаая.хөдөө цэвэр агаарт амьдарсан ч хорт хавдар туссан хүмүүс олон байх пм

  • З
    Зочин

    Хулгай хийж авлигал авсан хөрөнгөөрөө ядаж хавдарын эмнэлэгт зарцуулчих Хөрөнгөсөн олигархууд тусалж дэмжээч. Та нар та нарын үр удам ах дүү нар эцэг эх чинь мөнх биш та нар зовохын шаналахын зовлонг эдэлнэ бурхан та нарт үзүүлнэ шороо амандаа үмхэх эрхгүй болгож дуусгана.

  • И
    Иргэн

    Эмч нар дарга нартай нийлж халаасаа л түнтмйлгэх болохоос биш иргэдийг бодох юм байхгүй

  • И
    И

    Хавдрын эмнэлэгиын үе үеийн удирдлагууд эмнэлэгээ хөгжүүлэх биш өөрсддөө л хамаг хөрөнгийг ашигласандаа !

  • З
    Зочин

    Эрт илрүүлэх гэж хүмүүсийг зохиомлоор их овооруулж бна. Ядаж эрт илрүүлэг хийсэн газар нь хавдрын урьдал үеийг өөрсдөө эмчилж яагаад болдоггүй юм. Дүүргийн хавдрын эмчийн орон тоог нэмж эрт илрүүлгийн эмчилгээг хийдэг болох хэрэгтэй. Эрт илрүүлгээр илэрсэн хавдрын урьдал нь яг үндсэндээ хавдрын эмнэлэг дээр овоороод хавдар мөн бишээр ялуулах гэж. Тэгээд ихэнх нь хавдар биш гэж гардаг шүү. Хавдрын эмнэлэг жинхэнэ хавдартай хүмүүстээ л үйлчилбэл харьцангуй ачаалал овооролдоод нь багасна.

  • З
    зочин

    Хавдрын эмнэлэг өөрсдөө ажилдаа анхаарч ажиллах хэрэгтэй байхаа. Удирдлага нь зурагтаар том том ярьж явахаар энэ мэт өөрсдөө шийдэх асуудлаа хариуцаж, иргэдийг бухимдуулахаа болих хэрэтэй. Цалинг нь авч байгаа бол хариуцлагаа үүрч, ажлаа хийх хэрэгтэй шүү дээ.

  • З
    Зочин

    ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР УТААТАЙ ТЭМЦЭЭЧЭЭ. ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГААЧЭЭ. ЮУ Ч ХИЙХГҮЙ. ТЭР САЙД УХААНТАЙ ЮМ НЬ ЮУ ХИЙГЭЭД БАЙДАГ ЮМ БЭ?ЭНЭ АСУУДАЛ ЧИНЬ АЛЬ ХЭДИЙН БУГШСАН АСУУДАЛ. АРД ИРГЭД НЬ ХӨӨРХИЙ ЭМНЭЛЭГ ОЛДСОНД НЬ БАЯРЛААД ДУГАРХААСАА АЙГААД : ЭНЭ НЭР ТӨРТЭЙ ХҮН АШГҮЙ ДУГАРЧ . ОЛОН НИЙТ ХҮЧТЭЙ АНХААРАЛДАА АВЧ ШААРДАХ БИЗ. ДАРГА НАР ЛУЙВАРИЙНХАА МӨНГӨӨР ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭЭД ЭЛГЭЭ СОЛИУЛААД ЭРГЭЖ МОНГОЛД ИРЭЭД ХҮН АРДАА ХОРДУУЛААД. ОЮУН"ЭРДЭНЭ САЯХАН Л СОЛОНГОСТ ЭМЧЛҮҮЛЭЭД ИРЭЭ БИЗДЭЭ. МОНГОЛДОО ЭМЧЛҮҮЛЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ НЭМЭЭЧ.

  • З
    Зочин

    Манай төр засаг гэж заяагүй амьтад, улс орноо хөгжүүлж чадахгүй, ард иргэдээ ядуу, өвчтэй, утаанд хордуулж, замд түгжрүүлж, ажилгүй байлгадаг. Чадахгүй байж төр засгийг удирдана гээд сайд дарга нар болоод үр дүн нь энэ. Өвдсөн хавдсан, ядуурсан ард иргэд, авилгалд идэгдэж, өрөнд баригдаж, элгээрээ хэвтсэн эдийн засагтай улс орон. Хог новш.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol