ГССҮТ: Түргэний машинтай осолд өртсөн хоёр хүүхдийн биеийн байдал ТОГТВОРЖИЖ байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
30
legacy:2025/03/түргэн.jpg

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн хэрэг гуравдугаар сарын 11-нд гарсан.

Ослын улмаас Toyota Hiace маркийн түргэний автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт буюу нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд хүндээр гэмтсэн байдаг.

Тэгвэл ГССҮТ-д хүргэгдэж ирсэн 2 хүүхдийн биеийн байдал тогтворжиж байна гэх мэдээллийг тус эмнэлгээс өглөө.

Тухайлбал, 7 настай хүүхдийг өнөөдрөөс энгийн тасагт шилжүүлсэн бол, 14 настай хүүхдэд дунд чөмөг болон шилбэний ясны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийж, Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баганаа

    Түргэний машины жолооч хот дотор яваа юм шиг урсгал сөрж яваа биш хот хоорондийн автобус хурд хэтрүүлнэ гэж байхгүй цаанаас нь хурд хянаж байдаг юм наад түргэний машины жолоочид асуудал байгаадаа мэргэжсэн жолооч мөн юм уу бас арын хаалганы жолоочуу!!! !!!

  • И
    Иргэн

    Түргэний машин өвчтөн биш, зорчигч тээвэрлэж явсан бна ш дээ. Уб-аас Завхан руу шүү ! Архидаа биз замдаа

  • З
    Зочин

    Яахаараа ийм олон хүн түргэний машинд суудаг байна. Өвчтөн, эмч, жолооч 3 хүн л баймаар юм. Яагаад олон хүүхэд авч явсан бэ? Гэмгүй хүмүүс буруу газар, буруу цагт очсоноос хохирч байна. Нөгөө Дүнжигаравын уулзварт шөнйин 1 цагт олон жолооч, гудамжинд явсан иргэд дэлбэрэлтэнд өртсөн шиг.