Нийслэлийн БЗД, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт Дроны туршилтын бүсийг байгуулж, гаднын хөрөнгө оруулалт татна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:tsahim/tsahim-1.jpg

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас боловсруулж буй Дроны хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдаж дараах үндсэн хоёр асуудлыг хэлэлцжээ.

Дроны туршилтын бүсийг Баянзүрх, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт байгуулж, гаднын хөрөнгө оруулалтыг татна.

Дроны туршилтын бүсэд иргэд, олон нийтэд зохион бүтээсэн дроноо турших, тэмцээн уралдааныг байнга зохион байгуулах боломжтой.

Мөн дрон нисгэгч операторуудыг сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа аж.