Ц.Түмэнбаяр: Баянгол дүүрэгт стандартын шаардлага хангахгүй 2000 зуух шахсан “Экоресурс“ ХХК-ийн эсрэг гомдол гаргана

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
40
legacy:22255587/ТҮМЭНБАЯР ХАШАА.png

"Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаярыг "Экоресурс" ХХК шүүхэд өгч улмаар нэг тэрбум төгрөг нэхэмжилжээ.

Энэ талаар тэрбээр мэдээлэхдээ "Шүүхээс нэхэмжлэх гардаж авлаа. Нийслэлд 28,5 тэрбум төгрөгөөр 32 мянган ширхэг стандартын шаардлага хангахгүй зуух шахах оролдлого хийж байсан нөхдүүд намайг шүүхэд өгч 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн байна.

Өнгөрсөн 12 сард Баянгол дүүрэгт шахсан 2000 ширхэг зуухыг нь иргэд ашиглахгүй гаргаж хаясан байгаа тухай баримтыг нь би дэлгэсэн юм. Тэхээр иргэдийн хэрэгцээ шаардлага хангахгүй байгаа 2000 ширхэг зуух шахсан асуудлаар нь шүүхэд гомдол гаргахаа албан ёсоор мэдэгдэж байна. Татвар төлөгчдийн 2 тэрбум төгрөгийг төмрийн хог болгосноо тайлбарлаарай, Экоресурс ХХК" гэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ нэг хүн хог бна аа. Өөрөө мөнгө хийх маш том халхавчаар олоод авсан гэх дулаалхап бараг 5 сая байшин дуулгахад бараг 10 сая тгд дундаас нь мөнгө авдаг Их хуралд суучих далд шуналтай өмхий ам хар санаа атаа жөтөө нөөс өөр зүйлгүй их онцгуй муу хүн бна лээ асар далд шуналтай хог

  • З
    Зочин

    Зуух тараана гэдэг үгийг үгсийн сангаас хасъя

  • З
    Зочин

    ЭНЭ Ч ЯАХАВ ДЭЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛЧИХ ДАЛД САНАА МӨРӨӨС АГУУЛСАН ЖҮЖИГЧИН БАЙСАН ЮМ БИЛЭЭ ШҮҮ

    • Ж
      Жүжигчин

      Яг үнэн юу ч хийхгүй УИХГ болохыг санаархагч л юм билээ