Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргажээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2025/03/хан-уул.jpg

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өчигдөр орой 21:43 цагт ирсэн. Дуудлагын дагуу холбогдох хариуцсан орон сууцны контор болох "Опен хаус" ХХК-д мэдэгдэж, бохирын бөглөөг гаргаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Мөн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ээлжийн бригад машин техниктэй байршил дээр нь ажиллаж, энэ сарын 14-нд буюу өнөөдөр үүрийн 04:00 цагт бохир усны шугамын бөглөөг гаргасан. Хан-Уул дүүргийн “Хан Эко тээвэр” АТҮГ-аас орчны цэвэрлэгээг гүйцэтгэж байгаа бөгөөд газар хатсаны дараа ариутгал халдваргүйтгэлийг хийх юм.

legacy:х/хан-уул2.jpg legacy:х/хан-уул3.jpg