“Хавдрын-2” үндэсний төвд ажиллах боловсон хүчин, эмч, сувилагчдыг АНУ-ын Юта мужийн их сургуульд бэлтгэнэ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:хсүт/tuv 3.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан байдаг.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тус ажлын хэсгийн бүрэлдэхүүний төлөөллүүдийн хамтаар АНУ-ын Юта мужийн их сургуулийн төлөөлөгчтэй хийх хамтын ажиллагааны албан уулзалтыг зохион байгууллаа.

legacy:хсүт/tuv 2.jpg

Уулзалтаар АНУ-ын Юта мужийн их сургууль болон Монгол Улсын АШУҮИС, ХСҮТ-ийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр АНУ-ын Юта мужийн их сургуульд Монгол Улсын АШУҮИС-ийн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтанг сургаж, шинээр байгуулах хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвд ажиллах боловсон хүчин, ЭМЧ, СУВИЛАГЧ-дыг бэлтгэхээр боллоо.

legacy:хсүт/tuv 1.jpg

Уулзалтад Ажлын хэсгийн ахлагч Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү, ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгч П.Батсүх, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар болон бусад албаны бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм.

legacy:хсүт/tuv.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    С.Насанболд

    Ютагийн Их Сургууль эрүүл мэндийн чиглэлээр сайн мэргэжилтэн бэлтгэдэг шилдэг сургууль шүү. Олон олон боловсон хүчин мэргэжлээ дээшлүүлээд ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө их үйлст хувь нэмрээ оруулах болтугай.

  • М
    Монгол иргэн

    Манайхан мэдлэг нь байдаг ч сэтгэл байдаггүй 2 гартай нөхдүүд дээ. Гарыг нь сайн хүндрүүлбэл анхаардаг, эдгээж босгоё гэснээ босгодог. Эмчлэхгүй аргацааж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлүүлж чаддаг хүмүүс. Эмч хүний тангараг, ёс зүй, харилцаа хандлага гээ шалдаа буучихсан хүмүүс чинь ёстой эмч нар болсон доо.