НИТХ-ын дарга А.Баяр иргэн О.Отгонтөгс нарын хүмүүстэй автомашины татварын нэмэгдлийн асуудлаар уулзлаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:bayar a/баяр уулзав.png

Иргэн О.Отгонтөгс автомашины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хотын удирдлагуудад шаардлага тавьсныг НИТХ-ын дарга А.Баяр хүлээн авч, уулзлаа.

НИТХ-ын дарга А.Баяр “Иргэний нийгмийн байгууллага иргэдийнхээ үгийг сонсох үүрэгтэй. Тиймээс иргэн, төр хоорондоо ойлголцож, хамтраад асуудлаа давах нь чухал. Автомашины татварыг нэмснээр Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах, тэг зогсоход бэлэн болчихсон түгжрэлийг шийдэх зорилготой.

Нийслэл Улаанбаатар олон төвт хот болон өргөжих, сууриа тавьж, бүтээн байгуулалтаа шинээр төлөвлөсөн, иргэн амьдрахад таатай, цоо шинэ хот болох нөхцөл, суурь нь бэхжээд бид итгэл үнэмшил дүүрэн ажиллаж байна. НИТХ-аас гарч байгаа шийдвэрээ бид иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулж байгаа. Цаашид ч энэ зарчмаа алдахгүй. Мэдээлэл дутуугаас, олон нийт мэдээлэлгүй байдлаас төр, иргэн хоорондын үл ойлголцол үүсдэг. Тиймээс иргэд мэдээлжих нь чухал" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin

  • З
    Зочин

    Энэ нэг отгонтогс нэртэй худлаа тэмцэгч нэр олж аваад улс төрд хөл тавиад нээх их мөнгө хулгайлаад томорчих далд шуналтай баруун солгойгүй худлаа яарьсан гүтэгсэн хүн хог бна аа . Мөнгөөр бусдыг гүтгэдэг ядуухан сэтгэдэг төмсгөн тархитай ч өөрийгөө лаг гээд бодчихсон лалар бна. Иймэрхүү хөгшин настан хүн дээрэмддэг мундаг эрээ ч хат даа хүн болох багаасаа гэдэг гэмт хэргийн замд настай хүн дээрэмддэг иймэрхүү хог нар нээх шалтай эрчүүддээ ороогүй л юм даа

  • М
    МАН

    Браво

  • З
    Зочин

    Хулгайч эр луйварчин авгай дугуйгаа олж...

  • З
    Зочин

    ӨӨРИЙНХӨӨ ЭМЭГ ЭХТЭЙ ЗҮЙРЦҮҮЛМЭЭР ДАЛАН НАСЫГ ДАВСАН ХӨГШИДИЙГ АНГУУЧИЛЖ, ГАР УТАС ЭД ЗҮЙЛСИЙГНЬ ДЭЭРЭМДЭХ ҮЙЛДЛИЙГ УДАА ДАРАА ДАВТАН ҮЙЛДСНИЙГЭЭ ГАВЪЯА БАЙГУУЛСАН МЭТЭЭР