Бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан “Мөрөөдлийн театр“-ыг нэн даруй уучлал гуйж, хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардлаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
110
legacy:484544011_1151410743677866_7823189208742949870_n.jpg

Монголын Зохиолчдын эвлэлээс "Мөрөөдлийн театр"-ыг оюуны өмчийн зөрчил гаргасан гэж үзэж, мэдэгдэл гаргажээ. Тус МЭДЭГДЭЛД:

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчид тайзнаа шинээр тавьж буй “Самсара-Тэртээх хоёр зүрх” драмын жүжигтээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын “Голын тохой дээр” шүлгийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй ашиглаж, улмаар олонд алдаршсан уг бүтээлийн халдашгүй байдалд халдсан үйлдлийг Монголын Зохиолчдын Эвлэл эрс эсэргүүцэж байна.

Энэхүү хууль бус үйлдлээ даруй таслан зогсоож, яруу найрагчийн үр хүүхэд уг бүтээлийн эрх эзэмшигчдээс албан ёсоор уучлал гуйн, түүнийгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, бүтээлийн нэр хүндийг сэргээх, “Самсара-Тэртээх хоёр зүрх” жүжгийн хэсэг, сурталчилгаанд ашиглахгүй байхыг “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдээс шаардаж байна.

Цаашид Монголын зохиолч, яруу найрагчдын бүтээл туурвилд эрээ цээргүйгээр халдаж, зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглах, дур мэдэн өөрчлөн найруулах (үгийг нь солих, засах, хасах, зохиолчийн илэрхийлэх гэсэн санаа, утгыг мушгин гуйвуулах) зөрчил гаргасан, түүнийг түгээсэн аливаа байгууллага, студи, продакшн, уран бүтээлчдэд зохих хариуцлага тооцуулахаар төр, хяналтын байгууллагад хандахаа мэдэгдье

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Нэргүй

    Дарга сайд нар хулгай хийдэг, ямарч ял шийтгэлгүй үлддэгиын хар гайгаар одоо жүжигчид хүртэл хүний бүтээл хулгай хийдэг болж😜, шударга бус явдал газар авч шунахай бузрууд бөөс шиг үржих болждээ🤔

  • З
    Зочин

    Хуулиа хүндэл. Та. Нарыг тань нэг. Нэгнийхээ бүтээлийг. Бүү хулгайл. Гэж. Заасан. Байлгүй. Ядахдаа. Зөвшөөрлийг нь гуйж. Авч. Болно биз дээ

  • A
    Ard

    Uur gadnii utga neg sain shuleg zunduu bgaa avaad hergelchih

  • З
    Зочин

    Залуу хүмүүс байж бүтээлээ зохиож болдоггүй юм уу?хулгай хийх нь тааламжтай байдаг юм болов уу?

  • I
    Irgen

    Bu bol ene shulgiig anh ene jujgiig uzeed l medsen moroodliin teatriinhan hervee oyunii omshiin zovshoorol avsan bol boloh l baij dee

  • И
    Иргэн

    Хууль эрх зүйн мэдлэггүйн гай шүү дээ!!!

  • З
    Зочин

    Салбадайнууд хулгайлахаас өөр авьяасгүй, тэнэгүүд

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Зүгээрл хулгаачуудшдэээ од гээд өөрсдиигөө бодчихсон эр эм олны танил банзлууд

  • А
    АЛТАНШАГАЙ

    ЧАДАХГҮЙ ЭЭ !!! ЯВААД ЗАРГАЛД !!!

  • М
    Мглм

    Өөрсдөө сэтгээд хийчиж чаддагүй гурамчингуудуу