МӨРӨӨДЛИЙН ТЕАТР: Бид зөвшилцөж, шүлгийг өнөөдрөөс ашиглахгүй байх шийдэлд хүрсэн. Цаашид оюуны өмчид хүндэтгэлтэй хандсаар байх болно

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:483880930_635690972426124_8058385143424463521_n.jpg

"Мөрөөдлийн театр"-аас толилуулж буй "Самсара-Тэртээх хоёр зүрх" жүжигт Зохиолч Арлааны Эрдэнэ-Очирын "Голын тохой дээрх" шүлгийг холбогдох зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэн, Зохиолчдын эвлэл болон, "Арлааны Эрдэнэ-Очир сан"-аас мэдэгдэл гаргаад байсан.

Тэгвэл "Мөрөөдлийн театр"-аас тайлбар хийлээ. Тодруулбал "Мөрөөдлийн театр" болон "Арлааны Эрдэнэ-Очир сан" харилцан зөвшилцөөд, өнөөдрөөс тухайн шүлгийг жүжигт ашиглахгүй байх шийдэлд хүрсэн. Тоглолт нээхээс өмнө удаа дараа уулзаж харилцан ярилцсны эцэст шүлгийг дуу болгохгүй байя, сошиал орчноос устгая, жүжигт мөн нээлтийн тоглолтонд дуулаад дахиж ашиглахгүй байя гэж гарсан шийдвэр.

Хамтлагийн зүгээс албан хүсэлтээ өгсөн. "Арлааны Эрдэнэ-Очир сан" мөн мэдэгдэлээ гаргасан байна. Бид оюуны өмчид хүндэтгэлтэй хандсаар байх болно. Харилцан ойлголцсон сангийн хамт олонд талархал илэрхийлье" гэжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эзэн нь байхгүй болохоор дураараа ашиглаж болно гэж Бодоо юу.өчнөөн сайхан үр хүүхэдтэй алдаа оноотой аархаж амьдарсан,шүлэг шигээ сайхан эр хүн

  • З
    Зочин

    Эрдэнэ-Очирын шүлгийг мэдэхгүй байж хэдэн яруу найрагчийн нэр бас хэлчихлээ.Жинхэнэ яруу найрагч шүү

  • Х
    хүннү

    Тэр нь ямар шүлэг байдаг юм? Зохиолчид л бие биенийхээ шүлгийг мэдэх байх. Хоорондоо үнэ ханшаа тохироод аль болох нийтийн хүртээл болгож байвал яасан юм. Б. Лхагвасүрэн, П. Бадарч, Д. Цоодол, Ц. Хулан, Ш. Сүрэнжав, Р. Чойном, Ш. Дулмаа, Нямсүрэн нарын дайтай яруу найрагч төрөхгүй л юм даа. Хошин шогийхон хүний юмыг эзэнтэй нь тохироод авч болдоггүй юм уу? Х-Түцийхэн шог зохиолч Доржготов гуайн бүтээлийг “хуссан” гээд бөөн маргаан болж дуулдсан. Энэ хошин шогийхон хулгай хийх хүртлээ ядуурчаагүй л байлтай? “Урт” гартайдагаа.

  • З
    Зочин

    Эд нар дандаа хүний оюуны өмчийн хулгайлдаг арчаагүй шүү дээ. Өөрсдөө зохиож чадахгүй гадна дотны дуу, хөгжим аяыг ашиглаж тоглодог салбадай нар

  • З
    Зочин

    Нөгөө "голын эргээр явтал галуу дуугарлаа" нтр гэдэг шүлэг үү?

  • З
    Зочин

    Хэн ч мэдэхгүй дарагдаж байснаас олонд түгээх зүгээр биш үү?

  • З
    Зочин

    Салбадай нар өөрсдөө зохиох авъяас байхгүй дан хүний зохиол ашиглана эсвэл хүүхэд хөгшид доромжилж хоолоо олж иддэг эргүй салбадай нар шүү дүү зеленский Монгол төрхүүд

  • З
    Зочид

    Ямарч зөвшөөрөлгүй Эрхэмбаяр, Намуун 2 дуулж чадаж байна. А.Эрдэн-Очир нь Соёлын Гавьяат Зүтгэлтэн хүний бүтээлийг бага зэрэг өөрчилж байдаг Алтаншгай, Эрхэмбаяр нар хариуцлага хүлээх ёстой юм.

  • З
    Зочин

    Күй ээ мөн дураараа яшканууд шү..Мэдлэг боловсролдоо анхаар..