ОБЕГ: 17 хүний амь насыг аварчээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:gal tuimer/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Онцгой байдлын албан хаагчид өнгөрсөн өдрүүдэд 17 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Энэ сарын 10-16-ны хооронд улсын хэмжээнд / нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 41 сум/ нийт аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Энэ талаар онцгой байдлын газрын мэдээлснээр дуудлага мэдээллийг дагуу албан хаагчид үүрэг гүйцэтгэж иргэдийн амь насыг авран хамгаалжээ.

Иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дийлэнх нь гал түймрийн дуудлага эзэлж байна. Тодруудлбал, нийт 80 удаагийн дуудлагын 59 нь объектын гал түймэр, 5 нь ой хээрийн гал түймэр, 2 хүчтэй салхи, шуурга, нэг нь их хэмжээний нойтон цасны, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ. Иймд хаврын хуурайшилтын өдрүүд эхэлсэн үед гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэн гал түймрийн аюул ослоос болгоомжилж сонор сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.