VISUAL TOIM: Монгол эрчүүд долоо хоногт 3 цагийг чөлөөт цагтаа зориулдаг бол 18-23 цагт идэвхтэй сошиалдож, эмэгтэйчүүдээс оройтож унтах хандлагатай байдаг

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 3 мин 59 сек
00
legacy:249264c8-dc40-481e-8d1b-5acae21b81a4.jpg

Монгол цэргийн өдөр өнөөдөр /2025.03.18/ тохиож байна. Мэдээж эл баяр бол цэргийн алба хаасан, хааж байгаа залуус болоод энэ албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй алба хаагчдын ажиллаж буй албаараа баярлаж, бахдах өдөр нь. Нөгөө талдаа гэр бүл, үр хүүхэд, эх орноо хамгаалах чин зоригийг тээн алхаж буй эр хүн бүрийн баяр билээ. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан монгол эрчүүдийн талаарх сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

-ХҮН АМЫН 49 ХУВИЙГ ЭРЧҮҮД ЭЗЭЛЖ БАЙНА-

legacy:Visual Toim/эрчүүд визуал/гип/эрчүүд.gif

3.5 сая хүн амтай манай улсын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгвэл хүйсийн хувьд 49 хувийг буюу 1.7 сая нь эрэгтэйчүүд байна. Эрчүүдийн боловсролын түвшинг авч үзвэл, СӨБ-д суралцагчдын 51 хувь, ЕБС-д суралцагчдын 50 хувь нь эрэгтэй байгаа бол МСҮТ-ийн 65 хувь, их дээд сургуульд суралцагчдын 39 хувийг эрчүүд эзэлж байгаа юм.

-ЭРЧҮҮДИЙН АЖИЛЛАЖ БУЙ ГОЛЛОХ САЛБАР НЬ УУЛ УУРХАЙ БОЛ ДУНДАЖ ЦАЛИН НЬ 2.8 САЯ ТӨГРӨГ-

legacy:Visual Toim/эрчүүд визуал/гип/ажиллаж буй салбар.gif

Дээр дурдсан салбаруудаас гадна тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, хөдөө аж ахуй, урлаг үзвэр үйлчилгээ зэрэг салбаруудад эрчүүд голлон ажиллаж байна. Түүнчлэн улсын хэмжээнд эрчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 67 хувьтай байгаа аж. Мөн хөдөлмөр эрхэлж буй эрчүүдийн 57.7 хувь нь удирдлагын түвшинд ажиллаж байна. Ажлын нөхцөл болон бусад хүчин зүйлээс шалтгаалж тэдний дундаж цалин 2.8 сая төгрөг байгаа юм.

-ДУНДАЖ НАСЛАЛТ 20 ЖИЛИЙН ХУГАЦААНД 7 НАСААР НЭМЭГДЖЭЭ-

legacy:Visual Toim/эрчүүд визуал/гип/дундаж наслалт.gif

Манай улс эрэгтэйчүүдийнхээ дундаж наслалтыг 2003 онд буюу 20 жилийн өмнө 60 хэмээн тогтоож байжээ. Харин арван жилийн дараа буюу 2013 онд 5 насаар нэмэгдаж, 65 болсон байв. Харин 2013 оноос хойш арван жилийн хугацаанд хоёр насаар нэмэгдэж 67 болсон үзүүлэлттэй байна. ҮСХ-ноос мэдээлснээр манай улсын хамгийн өндөр настай эрэгтэй 105 настай иргэн байдаг аж.

-ЭРЧҮҮДИЙН ДУНД ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ НЭР БОЛ БАТ-ЭРДЭНЭ-

legacy:Visual Toim/эрчүүд визуал/гип/түгээмэл нэр.gif

Монголд түгээмэл нэрнүүд дийлэнхдээ 12-15 мянга хооронд байх нь бий. Тэгвэл эрчүүдийн дунд Бат-Эрдэнэ, Билгүүн, Тэмүүлэн, Төгөлдөр зэрэг нэрнүүд хамгийн түгээмэл байдаг аж. Энэ дундаа Бат-Эрдэнэ гэх нэр хамгийн их буюу 15499 бүртгэлтэй байдаг байна.

-ЦЭРГИЙНБАЯР нэртэй 2, ШИНЭЦЭРЭГ нэртэй 3 ХҮН БАЙНА-

legacy:Visual Toim/эрчүүд визуал/гип/сонирхолтой нэрс.gif

Эр цэргийн баяртай холбоотойгоор цэргийн албатай холбоотой нэрс монголд хэр олон бүртгэгдсэн байдгийг сонирхуулж байна. Эдгээрээс гадна эрзориг нэртэй 42, эрхүн нэртэй 3, эр нэртэй нэг хүн монголд байдаг аж.

-МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ДУНДАЖ ӨНДӨР ХЭД ВЭ-

legacy:Visual Toim/эрчүүд визуал/гип/дундаж өндөр.gif

2025 оны байдлаар монгол эрчүүдийн дундаж өндрийг 171 см хэмээн ДЭМБ-аас тогтоожээ. Харин БНХАУ-д эрчүүдийн дундаж өндөр 176 см байдаг бол ОХУ-д энэ үзүүлэлт 177 см байдаг байна.

-ХАМГИЙН УРТ НЭРТЭЙ ЭРЧҮҮД-

legacy:Visual Toim/эрчүүд визуал/гип/урт нэр.gif

Манай хүн ам нэрний учир утга, билгэдэлд ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн. Тэгвэл сонирхолтой статистикаас хүргэхэд, ЭРЧҮҮД дундаа хамгийн урт нэр 39 үсгээс бүтсэн байдаг аж.

-ДӨРВӨН ЭРЭГТЭЙ ТУТМЫН НЭГ НЬ Л ЗӨВ ХООЛЛОДОГ-

legacy:Visual Toim/эрчүүд визуал/гип/хооллолт.gif

Монгол эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалж буй үндсэн шалтгаанд хооллолт багтдаг. 2020 онд хийсэн Жендерийн үндэсний хороо болон ҮСХ-ноос эрчүүдийн талаар нэгэн судалгааг хийсэн байдаг. Эл судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн ихэнх (96.6 хувь нь) зөв хооллолт эрүүл мэндэд чухал гэж үзсэн хэдий ч дөрвөн эрэгтэй тутмын нэг нь л зөв хооллож байна хэмээн дүгнэгдэж байжээ.

-ЭРЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ОРОЙ ХООЛЛОДОГ-

legacy:Visual Toim/эрчүүд визуал/гип/идэх.gif

Монгол эрэгтэй болон эмэгтэй хүний өглөөний цай уух, өдрийн хоол идэх хэмнэл ойролцоо байдаг аж. Харин оройн хоолны хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс оройтож хооллодог гэнэ. Эрэгтэйчүүдийн дийлэнх нь оройны 17-21 цагийн хооронд хооллодог бол эмэгтэйчүүд ихэвчлэн орой 17-20 цагт хооллодог байна.

-ЭРЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ОРОЙТОЖ УНТАХ ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ-

legacy:Visual Toim/эрчүүд визуал/гип/унтах.gif

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нойрны хэмнэл ерөнхийдөө ижил боловч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс арай эрт унтах хандлагатай. Шөнийн 00 цагт эрэгтэйчүүдийн 85.9 хувь нь унтсан байдаг бол эмэгтэйчүүдийн 87.9 хувь нь унтсан байдаг.

-18-23 ЦАГУУДАД ИДЭВХТЭЙ СОШИАЛДДАГ-

legacy:Visual Toim/эрчүүд визуал/гип/сошиалчид.gif

Хүн амын чөлөөт цагаа зарцуулдаг гол үйл ажиллагаа бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах явдал. Тэгвэл эрчүүдийн 11.1-33.6 хувь нь оройны 18-23 цагуудад олон нийтийн мэдээллийн хэрэгслийг идэвхтэй ашиглаж байдаг. Харин эмэгтэйчүүдийн 8.9-27.6 хувь нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийг мөн энэ цагт идэвхтэй ашигладаг байна.

-ЧӨЛӨӨ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХЭД ДОЛОО ХОНОГТ 3 ЦАГИЙГ ГАРГАДАГ-

legacy:Visual Toim/эрчүүд визуал/гип/чөлөөт цаг.gif

Эрэгтэйчүүд долоо хоногийн нэг өдөрт дунджаар 12 цаг 8 минутыг хувийн хэрэгцээнд (унтах, хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих гэх мэт), 5 цаг 43 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 2 цаг 16 минутыг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд, 31 минутыг суралцах, 3 цаг 22 минутыг чөлөөт цаг, хүмүүстэй харилцахад зориулж байна. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн дундаж нэг өдрийн 24 цагийн 50.6 хувь нь зайлшгүй хувийн хэрэгцээнд, 33.3 хувь нь хөдөлмөр эрхлэлтэд, 16.2 хувь нь боловсрол болон чөлөөт цагт зарцуулагддаг байна.

-ЭРЧҮҮДИЙН АМИА ХОРЛОЛТ ӨНДӨР ХЭВЭЭР-

legacy:Visual Toim/эрчүүд визуал/гип/амиа хорлолт.gif

Хүн амын дунд амиа хорлолтын асуудал түгээмэл болсон нь анхаарах ёстой асуудал болоод байна. Тэр дундаа эрчүүдийн дунд амиа хорлолт өндөр байна. Судалгаанаас үзэхэд, эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 5.8 дахин их байгаа аж.