Ажилгүй иргэдийн дийлэнх нь “Ажил хайгаад олдохгүй байна“ гэх шалтгаан хэлжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
20
legacy:2025/03/1/669.jpg

Улсын хэмжээнд нийт 75.4 мянган иргэн ажилгүй байна. Тэдний дийлэнх нь буюу 33 хувь нь ажил хайгаад олдохгүй байна гэх шалтгаан хэлжээ. Харин 10.0 хувь нь мэргэжил, дадлага туршлага байхгүй, 9.9 хувь нь мэргэжилд тохирох ажил байхгүй шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй болохыг Ажиллах хүчний оролцооны 2024 оны дөрөвдүгээр улирлын тайланд дурджээ.Эсрэгээрээ ажил олгогчдын зүгээс "ажилд орох хүн байхгүй", "Өндөр цалин амласан ч ажиллах хүн байхгүй боллоо" гэх асуудлыг хөндөх болоод удаж буй.

Мөн тус тайланд дурдсанаар хөдөлмөрийн зах зээлд 10.9 мянган хүн боломжит ажиллах хүч болов ч ихэнх нь буюу 20.1 хувь нь жирэмсэн, хүүхэд асарсан эмэгтэй байна. Мөн 12 хувь нь өвчтэй, 11.2 хувь нь нь бусдыг асарсан шалтгаанаар хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцоогүй байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ажил олдохгүй байна гэдэг ёстой худлаа шүү. Ажил төрөл төрлөөрөө л байгаа. Зөвхөн хүмүүс ажил хийх дургүй, цагт баригдаж чадахгүй гэж олон хүн ярьж байхыг сонссон. Хүүхдийн мөнгө болон бусад халамжуудаар амь зогоогоод байгаа болохоор ажил хийх дургүй болчихсон. Түүнээс биш ажлын байр маш их байгаа

  • И
    иргэн

    ЕБС д ажилд оръё гэвэл юу л бна орон тоо бна их дээд сургуульд ч гэсэн орон тоо зөндөө л бна дипломынхоо хэргийг гаргах чадваргүй бол шал угаагаад ч болов ажил хийх л хэрэгтэй