Ноорог.мн сайтын залуусыг үндэсний эв нэгдлийг “БУСНИУЛСАН“ гэх 20 хүртэлх жил хорих ялтай зүйл ангиар буруутгаж мэдүүлэг авчээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
40
legacy:2025/03/482171987_1347540853228586_2669074591547792846_n.jpg

Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа хийж ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж оройны 10:00 цагаас өглөөний 05:00 хүртэл мэдүүлэг авсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл тэднийг "Эрүүгийн хуулийн 19.9.1 "Улс үндэстний эв нэгдэлтэй холбоотой заалтаар баривчилсан" гэв. Энэ талаарх мэдээллийг Ноорог.мн сайтын сэтгүүлчид дэлгэж эхлэв.

Тус сайт үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирсан тул өнөөдөр 12:00 цагт Цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гадна хэвлэлийн бага хурал зарласан байна. Цагдаагийн байгууллагаас уг асуудлын талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ хэдэн Ноорогын сагсалзсан залуучууд ажил хийж бүтээн байгуулдаг болоосой. Энэ Ноорогын залуучууд зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд юм байна. Нэг их мундаг зүйл хийсэн гэж Ноорогынхон өөрсдийгөө бодож байгаа бололтой хошин шогийнхон. Ноорогынхон амар хялбар аргаар мөнгө олохыг санаархагчид шиг нийгэмд хэрэггүй хүмүүс монголд алга.

  • З
    Зочин

    Яг үнэн гарал үүсэл ялгаварлан гадуурхах үзэл яавч байж болохгүй шүү залуусаа арай л биш шүү тэгж болохгүй

  • З
    Зочин

    Араа мэдэхгүй их дарвалзвал юунд ч унана шүүдээ!!!!

  • З
    Зочин

    Naa zaluu zaluusig yaj bgaan be id hiij butedh nasan deeree bgaa zaluus shuu de.