“Зохиомол хаягаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын чат руу “Ноорогийн хийсэн бичлэгээс болоод хүн амиа хорлох гээд байна” гэж бичсэний төлөө гүйцэтгэх ажиллагаа явуулсан“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:noorog.mn/улмаа.jpg

Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулан ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж оройны 10.00 цагаас өглөөний 05.00 хүртэл мэдүүлэг авсан талаар бид өмнө мэдээлсэн.

Болж буй үйл явцтай холбоотойгоор тус медиагийн үүсгэн байгуулагчдын нэг, захирал О.Уламсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Зохиомол хаягаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн фэйсбүүк чат руу “Ноорогийн хийсэн бичлэгээс болоод хүн амиа хорлох гээд байна” гэж бичсэний төлөө шөнийн цагаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Биднийг өмгөөлөгчтэйгөө холбогдох боломжоор хангаагүй" гэсэн юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ хэдэн Ноорогын сагсалзсан залуучууд ажил хийж бүтээн байгуулдаг болоосой. Энэ Ноорогын залуучууд зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд юм байна. Нэг их мундаг зүйл хийсэн гэж Ноорогынхон өөрсдийгөө бодож байгаа бололтой хошин шогийнхон. Ноорогынхон амар хялбар аргаар мөнгө олохыг санаархагчид шиг нийгэмд хэрэггүй хүмүүс монголд алга.

  • И
    Иргэн

    МОЯ ажиллагаа

  • З
    Зочин

    Оджаргалын троллууд үхэх нь. Цаана н.ь хүзүүгүй алуурчин байгаа. Сайн шалга!!!