Г.Пүрэвдэлгэр: Ноорог.мн сайтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь кино, хэвлэн нийтэлж байгаа зүйлтэй нь холбоогүй

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:TSEG/purevdelger/456133137_491484630180093_7152027095107030191_n.jpg

Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажилчдын утас, хард зэргийг хураан авсан. Тэднийг шалгаж байгаа нь кино болон хэвлэн нийтэлж буй зүйлтэй нь холбосон гэх мэдээлэл өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өгөх үеэр "Хүнлэг бус харьцсан зүйл байхгүй. Танилцуулаад мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг хэлэхийг хүсэж байна. Иргэн байгууллага аж ахуйн нэгжээс хуулиар олгогдсон эрх чөлөө нь зөрчигдлөө гэж үзвэл цахимаар болон амаар, бичгээр гомдол өгж болно. Гомдол гаргах эрх нээлттэй. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хийж буй кино, хэвлэн нийтэлж буй зүйлтэй холбоогүй. Иргэдийн гар утаст үзлэг хийх нь нээлтттэй. Тэмдэглэл хөтөлж байгаа, энэ процессын дагуул явж байгаа шүү дээ. Дараагийн шатны үйл ажиллагаа явагдана. Яриад буй уран бүтээлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй зүйл огт байхгүй. Кинотой холбоотой цацуулахгүй зэрэг нь тухайн хүмүүсийн л асуудал. " гэх тайлбар өглөө.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цагдаагийн дарга нар Хууль зүйн сайдад товч мэдээ танилцуулдаг, түүнийг сайд нь нийтэд цацчихдаг. 9тэрбум гэх мэт тоог нийтэд цацах хэрэггүй. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явуулж буйг би мэдэж байгаа, Мөрдөх ажиллагааны нууц задруулж хууль зөрчих тул үүнээс илүү мэдээлэл өгөхгүй баймаар юм. Б.Энхбаяр цагдаа, хууль зүйн сайдыг доош нь хийж, нууц задруулсан, цахим мөрийтэй тоглоом гэмт хэрэг биш, зөрчил биш гээд буй нь "нэг л бишээ". Өдий болтол цахим мөрийтэй тоглоомыг дэмжсээр, эрх мэдэлтнүүд гадна, дотно өөрсдөө тоглоод буйг дуулсаар мэдсээр байж хуульчилдаггүй ээ. Б. Энхбаяр хууль зүйн сайд байсан биз дээ.

  • З
    ЗОЧИН

    ХӨӨЕ МОНГОЛ ЦАГДАА!!! ТӨРИЙН ӨНДӨР АЛБАНД ХУЛГАЙН АРГААР ОРСОН ЗАЛИЛАНГИЙН АРГААР ГАРЧ ИРДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙН ОРЛОГО ЗАРЛАГА ЯАСАН??? ТӨРИЙН МӨНГИЙГ ИХ НАЯД ИХ НАЯДААР НЬ ХААШ НЬ ХИЙСЭН???? ЮУ ХИЙСЭН??? ХИЙСЭН АЖИЛ НЬ ХААНА БАЙНА??? ХИЙСЭН АЖЛУУДЫНХ НЬ ТАЙЛАН ХААНА БАЙНА??? ӨӨРИЙН МӨНГӨ АДИЛ ЗАМБРААГҮЙ АШИГЛАЖ ХАМАА ЗАМБРААГҮЙ ХЭРЭГЛЭСЭН ОРЛОГО ЗАРЛАГА НЬ ХААНА БАЙНА??? БҮХ ТӨРИЙН ОРЛОГО АРД ТҮМНИЙГ ШУЛЖ ОЛСОН БҮХ ОРЛОГО ХААНА БАЙНА???? ӨӨРИЙН ЮМ ШИГ ХУВЬДАА ЗАВШСАН ЭТГЭЭДҮҮД ЯАСАН??? ТЭДНИЙ ОФФШОР ДАНС ЯАСАН??? АЙН???? ТӨРИЙН АЛБАНД БУЗАР МУУ АРГААР ШУРГАЛЖ ҮЙ ОЛНООРОО ОРЖ ИРЭЭД ХОРЛОДОГ СОНГУУЛЫН ЗАЛИЛАН ХИЙДЭГ БУЗАР МУУ ХУЖААНУУДАА!!! ТА НАРЫГ УЛС ОРОНТОЙ ЧИНЬ ХАМТ ХАРААЖ БАЙНА!!! БУЗАР МУУ АЛУУРЧИН УЛААН ШОРГООЛЖНУУДАА ИРЖ БУЙ УУР ХИЛЭН ТА НАРЫГ ҮНС НУРАМ БОЛГОХ БОЛНО!!! ХАРААЛ ИДСЭН!!! БУЗРУУДАА!!! ТА НАР ХИЙСЭН БУЗАР ХЭРГҮҮДИЙНХЭЭ ШИЙТГЭЛИЙГ 7 ДАХИН БУЦААЖ АВАХ БОЛНО!!!! ХӨӨЕ АЛТАНГЭРЭЛЭЭ НООРОГИЙН ЗАЛУУСЫГ ОРОЛДООД ҮЗЭЭРЭЙ!!! БАЙГАА ЮМЫГ БАЙГААГААР НЬ НИЙТЭД ИЛ БОЛГО!!!! ИЛҮҮ АЮУЛТ

  • З
    Зочин

    Бид хөгжмөөр байна. Ноорогын залуучуудын солиорол монголчуудад ямар хэрэгтэй зүйл авчирч байна вэ? Пиарчин, хошин шогийнхон, лайв хийдэг хүмүүс л завтай солиороод сууцгаах юм. Хэт улс төржилт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд солиорч монголчуудын хөгжилд саад болж эмх замбараагүй байдал үүсгэж байна. 9.5 тэрбум дансаар орж гарсныг хуурамчаар үйлдэх боломжгүй тул хууль хяналтын байгууллагууд нягталж шалгах нь зөв. Бас нэг Лолойсамбуу л байгаа шүү дээ.