СУРВАЛЖИЛГА: Автомашины зээлийн урьдчилгаа 10 хувь байсныг 30 болгосноор ченжүүд “шатаж“, иргэд урьдчилгаандаа “алуулж“ байна

Нийгэм
Sosorburam
Унших: 5 мин 8 сек
270
legacy:mashin hudaldaa/mashaan.jpg

“Да хүрээ” захын зогсоолын талбайд автомашинууд төрөл төрлөөрөө ярайна. Ажлын өдөр болоод ч тэрүү хүнгүй шахуу байв. Ченжүүд машин дээр тогтсон шороог унагангаа, машинаа янзална. Харин зарим нь тамхилах зуураа “буу халцгаана”. Ам.долларын ханш 3473-д хүрч импортын бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар нэмэгдэж эдийн засаг сайнгүй байгаа энэ үед иргэдийн автомашины худалдан авалт буурсныг автомашины худалдаа эрхлэгчид хэлж байна.

"Даарин дээр давс нэмэв" гэгчээр Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ өнгөрсөн хоёрдугаар сараас "Иргэд хамгийн багадаа 30 хувийн урьдчилгаа төлж, машин зээлээр авдаг болгох" өөрчлөлтийг оруулжээ.

Энэхүү шийдвэрийн улмаас “Да хүрээ” захын ченжүүд "шатаж", иргэдийн хувьд 30 хувийн урьдчилгаанд "алуулж" байгаагаа ч нуусангүй.

Шатахуун бага зарцуулдаг тоёота приус маркийн автомашиныг монголчуудын дийлэнх олонх унадаг. Улаанбаатарын замаар "урсаж" байгаа авто машиныг харахад л ойлгомжтой. “Да хүрээ” захад 2014 оны Toyota Prius 30 гэхэд 26.5 саяар зарагдаж байна.

10 хувийн урьдчилгаагаар тооцвол иргэд 2.6 сая төгрөг төлөх байсан бол 30 хувь болж нэмснээр урьдчилгаанд 7.9 сая төгрөг төлнө гэсэн үг.

Түүнчлэн 2008 онд үйлдвэрлэсэн Toyota Prius 20, 23 сая төгрөг, 2018 онд үйлдвэрлэсэн улсын дугааргүй Prius-41 Alpha, 41.5 сая төгрөгөөр тус, тус зарагдаж байна.

ББСБ-ын ажилтан: 30 хувь гэж сонсоод машин авахаа болилоо гэх олон хүн байна

legacy:х/маа.jpg

Өмнө нь автомашин зээлээр худалдан авахдаа иргэд тухайн машины үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлөөд, үлдсэн 90 хувийг хуваан төлдөг байв. Энэ нь автомашины импорт өсөх, хэрэглээний зээл нэмэгдэх, төгрөгийн ам.долларын эсрэг ханш сулрахад нөлөөлсөн гэх шалтгаанаар СЗХ-оос дээрх шийдвэрийг гаргажээ. Улмаар СЗХ-оос банк бус санхүүгийн байгууллагуудад /ББСБ/ дээрх шийдвэрийг дагаж мөрдөх албан бичиг хүргүүлсэн бөгөөд "Да хүрээ" авто центрт байрлах 20 гаруй ББСБ-ууд 30 хувийн урьдчилгаагаар иргэдэд машин зээлж байна.

ББСБ-ын ажилтан "Иргэдийн хувьд аль болох 10 хувийн урьдчилгаагаар машин авах хүсэлтэй байна. Амьдралаа учирлаад л ороод ирдэг. Зарим нь урьдчилгаа 30 хувь болсныг ч мэдээгүй байх жишээний. 30 хувь гэж сонсоод машин авахаа болилоо гээд гараад явах ч олон хүн байна. СЗХ-ны журмыг мөрдөхгүй бол бид 20 саяар торгуулна. Тиймээс мөрдөхөөс өөр аргагүй" гэдгийг учирлав.

Өөр нэг автомашины худалдаа эрхлэгч "Өнөөдөр хоёр хүн аваад ББСБ-руу орлоо. 4 саяын цалинтай байхад л заавал 30 хувиар гаргана гээд хөдлөхгүй байна лээ. 25 саяын үнэтэй машин байсан юм. Ядаж 20 хувь байвал. 30 хувь гэхээр хаа, хаанаа чанга байна" гэв.

Ард түмнийхээ төлөө цохилох зүрхтэй аавын хүү байдаг бол ББСБ-ын хүүг буулгаад өгөх хэрэгтэй

legacy:х/мар сур.jpg

н.Онон “Да Хүрээ” захад автомашины худалдаа эрхлээд 12 жил болж байна. Түүний хувьд 10 хувийн урьдчилгааг 30 хувь болгож нэмсэн, импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй гэх НИТХ-ын шийдвэрийг хувь хүний өмчтэй байх, бизнес эрхлэх эрхэнд халдсан, хөрөнгө чинээгээр нь ялгаварласан шийдвэр гэж үзэж буйгаа онцолсон юм.

Тэрбээр "5-8 сар хүртэл сезоны үе байдаг. Цаг сайхан байхад буюу 3-4 жилийн өмнө өдөрт 3-4 машин зардаг байлаа. Одоо тэр цаг үлгэр болж дээ. Уг нь өдийд ноос, ноолуураа зарсан иргэд машин авахаар ирдэг, хөл хөдөлгөөнтэй байх үе. Гэтэл хар л даа. Хүнгүй, нам гүмхэн байгаа биз дээ. Цагаан сар, мартын-8, Цэргийн баяр гээд баяраас баярын хооронд иргэд бүсээ чангалж, хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө машин авах гэтэл урьдчилгаа нь өсчихсөн.

10 хувийн урьдчилгааг 30 хувь болгож нэмсэн нь худалдан авалтад шууд нөлөөлж байна. "Ахаа миний цуглуулсан мөнгө урьдчилгааний 30 сая төгрөгт хүрэхгүй байна" гээд машин авахаа болих хүмүүс ч байна.

Бэлэн мөнгөгүй, банкны өндөр шалгуурыг давж чадахгүй болохоорооо л иргэд өндөр хүүтэйг нь мэдсээр байж ББСБ-аас машин авч байгаа шүү дээ. Ард түмнийхээ төлөө цохилох зүрхтэй аавын хүү байдаг бол ББСБ-ын хүүг буулгаад өгөх хэрэгтэй.

2024 оны арваннэгдүгээр сарын 8-аас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохоо больсон. Өнгөрсөн нэгдүгээр сард 800 мянган төгрөгөөр зарагдаж байсан улсын дугаар өнөөдөр 1.5 сая төгрөгт хүрсэн. Цаашид эрэлтээ дагаад үнэ нь бүр л өсөх байх. Иргэд энэ бүгдийг нуруун дээрээ үүрч байна" гэдгийг онцлов.

Монголын иргэд машин унах тавилангүй юм байна л даа

legacy:машин дугаар/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.jpg

Нэрээ нууцлахыг хүссэн Да Хүрээ” захад автомашины худалдаа эрхлэгч "Би машиндаа хотын дугаарыг 1.5 саяар худалдаж аваад, тавьж өгч байгаа. Цахим орчинд "Улсын дугаар зарна" гэх зарын дагуу холбогдоод авдаг. Тухайн хүн хэдийг хэлнэ, тэр үнээр нь авч байгаа. Тэр мөнгөө машиндаа шингээгээд л зарна.

Хүмүүс явдаггүй машинуудыхаа дугааруудыг хасалт хийлгэж нэгэндээ зараад байгаа юм шиг байгаа юм. Цаашдаа ч хотын дугаарын үнэ өснө. Наадмаар бүр 2-3 сая төгрөгт хүрэх байх. Үүнийг худалдан авагч иргэд л нуруун дээрээ үүрнэ.

Машины урьдчилгааны 10 хувийг 30 хувь болгосон нь ч иргэдийг хохироож байна шүү дээ. Монголын иргэд машин унах тавилангүй юм байна л даа.

Одоо бэлэн мөнгөтэй хүн байхгүй болсон. Дандаа ББСБ-ын зээлээр машин авч байна. Би бэлэн мөнгөөр сүүлд хэзээ машин зарснаа санахгүй байна. Зээлээр авч байгаа хүмүүс нь давхар өөр зээлтэй. Зарим нь ипотекийн зээлтэй. Иргэд зээлээс зээлийн хооронд л амьдарч байна шүү дээ" гэв.

Түүнчлэн “Да хүрээ” захад амралтын өдрөөр хүмүүс ихээр ирдэг бөгөөд машины улсын дугаар хайгаад амь тулсан үед дотор байгаа хүмүүс үнээ нэмж 1.8 саяар зардаг гэж автомашины худалдаа эрхлэгчид хэлэв.

Х.Нямбаатар: Автомашины импортыг хязгаарлахгүй бол түгжрэлийг шийдэхгүй

legacy:2025/12/new12182.png

Үндэсний статистикийн хорооны 2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэн тооцоход 2025 он гэхэд Улаанбаатар хотод 840 орчим мянга, 2030 онд 1.1 сая, 2035 онд 1.5 сая, 2040 онд хоёр сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцоолол гарсан. Харин Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1213 км. Машины импорт энэ байдлаараа үргэлжилбэл 2040 он гэхэд Улаанбаатар хотын авто замын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэлтэй байх төлөв гарсан байдаг.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Автомашины импортыг хязгаарлах шийдвэрийг гаргахгүй бол Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх боломжгүй" гэж мэдэгдэж байсан удаатай. Тиймдээ ч автомашины зээлийн урьдчилгаа 10 хувь байсныг 30 болгон нэмэгдүүлсэн нь дээрх шийдвэртэй холбоотой аж.

Ингэснээр энэ оны эхний өдрөөс хойш зээлээр машин авсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 30 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хуваалцах:270

СЭТГЭГДЭЛ (27)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Bodlogo zuv heregjij bna

    Tumriin seg oruulj irehee heden jil buur zogsoovol taarna..uridchilsan tulultiig 50%-ias deesh bolgo.UB hotiin zam ashiglasan tatvariig 100 dahin nemegduul.zam teevriin torguuliig 1000 dahin nem.tugrelgui bolno.agaar tsevershine

  • З
    Зочин

    Бодлого хэрэгжиж эхэлсэн бнаа гэсэн үг

  • З
    Зочин

    Нефьтийн үйлдвэр хог боловруулах шатаах үйлдвэр бохир ус цэвэрлэх байгууламж сум зэвсэг хэрэгсэл тогоо шанага данх аяга халбага сэрээ түмпэн сав хувин сав жигнүүр хлх хадаас хөрөө хутга хүрз зээтүү машины ойр зуурбн эд анги үйлдвэрлэх засварлах төмөрлөг төмрийн хайлшийн үйлдвэр хэрэгцээнээс гарсан машин техник тоног төхөарөмж ундааны лаазаа хайлуулах үйлдвэр , дроны үйлдвэр барьж ажлын байр өий болгооч ээ , уран гэж нутаг орноо жхаж сүйрүүлж байхаар саын шүүлтүүртэй орчин үеийн тоноглолтой ДЦС-5 ыг өарийн түүхийэд нүүрсээрээ ажиллахаар барьж ашиглалтад оруулж ажлбн байрууд яаралтай бий болгооч ээ. Хэн тэгвэл ингэж их гаднаас элдэв болсон болоогүй юм оруулж ирж наймаа хийж шатах билээ. Гадаадын ижил төстэй бхоаанд гаалийн өндөр татвар оногдуулах хэрэгтэй хоёр хөрш манайд яадаг билээ дээ!

  • З
    Зочин

    Муухай ченжүүдийг хяналтад оруулаа. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэгчээр аль хэдэн жилийн өмнө л хуучин машин 8 с 10 жилтэйгээ оруулахыг болих байсан юм. Японд бараг хог дээр хаях шахсан хуучин машин оруулж ирчихээд

  • З
    Зочин

    Машин авна гэдэг чинь өр шүү дээ. Өр өрөө дуудна, улам ядуурна. Эхлээд хоолоо авч ид.

  • И
    Иргэн

    Энэ шийдвэр маш зөв хөөс хийснэ

  • Z
    Zzz

    Дугаар нь шинэ машинаасаа үнэтэй хотууд урд хөршөөс авахуулаад зөндөө л байна даг...

  • И
    Иргэн

    Алуулан, алуулан автомашин авах шаардлага байгаа юмуу даа..

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

  • З
    Зочин

    түгжрэл ийм бхад ер нь буруу талдаа рультэй төмрийн хогийг өүр оруулж ирэхийг зогсоовол яасийн ядаж 2 жил

  • И
    Иргэг

    Гөлөг...уг нь УБ д барилга бариулахгүй байхад л бүх асуудал ш йдэгдэнэ

  • З
    Зочин

    Зөв хэдэн маш.наймаачид баяжиж гамшиг тарьж бна

  • Х
    хүннү

    Энэ бол худлаа шүү. Иргэд 30 хувиа төлөөд машинаа авсаар байна. Машинаа авчаад дугаар хайсан хүмүүс их байна. Цаашид 50 хувиа төлөөд авдаг болгох ёстой. Үүнд Банк, ББСБ-хан ч гэсэн урамшуулал болгон зээлийн хүүгээ бууруулах нь зөв.

  • З
    Зочин

    ashguidee

  • И
    Иргэн

    Ард түмнээ дэмжсэн ээлтэй шийдвэр гаргах зөв хүмүүсээ монголчууд хэзээ ч дээрээ гаргахгүй. Хүний муунууд л дээгүүр байгаа нь батлагдаад байна

  • И
    Иргэн

    Харин ч Монголчууд машин унах заяатай ард түмэн шүү!!! Бусад оронд автомашины номер авна гэдэг мөрөөдөл!!! Үнэ ханш аймшигтай өндөр байдаг тэрэн ч зөв!!! Удахгүй номер 5-10 сая болох байх тэр нь зөв, зах зээлийнхээ зарчмаар явагддаг шүү ченжүүд минь!!!

  • И
    ИРГЭН

    Хэн ямар нам санаачилан нь хамаагүй маш зөв зүйтэй шийдвэр байлаа, цаашид улам чангтгаж байж түгжрэлээ шийдвэрлэж ард иргэдийн ажилах бололцоог хангана!!! Ченжүүд юу гэх нь ойлгомжтой тэдэнд ханах цадах сэтгэл байхгүй хүмүүс байдаг аймшигтай шуналтай, аймшигтай зальтай!!!

  • З
    Зо,ин

    2 жилийн өмнө хүүхэд маань машин авсан 45 саяын машиныг ХХБ аар.1.2 % хүүтэй урьдчилгаа 20 сая өгөөд үлдсэнийг банкаар авсан сая дууссан хүүхдээ 5 сая орчим төлөөд дуусжээ.Яаж ч бодсон банкаар хүү багатай авсан нь дээр .ББСБ аар хүү ньтөндөр шдээ тэр үед 2.2% байсан.Тооцоогоо сайн судал даа.

  • А
    ард түмэн

    Да хүрээ захын хажууд тэгш хоосон хашаа зарна түрээслэнэ Үнэгүй.мн дээрээс харах

  • А
    ард түмэн

    Да хүрээ захын хажууд 1000м2 тэгш хоосон хашаа зарна түрээслэнэ.

  • З
    Зочин

    Банк бусуудыг дэмжсэн, өөрөөр хэлбэл баячууд өөрсдийгөө дэмжсэн шийдвэр гаргажээ. Нөгөө зах зээлийн хуулиараа явж байна засгаас хорьж болохгүй гэдэг нь яасан бэ...тэгвэл ийм байдлаар махны үнийг буулгахдаа л даа....

  • З
    Зочин

    Приусны урьдчилгааг 50% болгооч ээ мөнгөгүй байж машинаар яадаг бна алхаж бвал өөрт нь эрүүл мэнд нь хэрэгтэй энэ түгжрэлд нэрмээс

  • И
    И

    Буруу рультай, насжилт өндөртэй машины импортыг зогсооно гэж олон жил ярилаа. Хэрэгжүүлээч! Хот төмрийн хогоор дүүрлээ !

  • И
    И

    Ходоодоо хоолтой байлгаж чадахгүй байж машин унана, оркууд !

  • З
    Зочин Дээгий

    Угаасаа эхнээсээ 30-50% лизингтэй байсан бол өнөөдөр хөдөөний муусайн оркууд приус унаад хотоор дүүрэн чихэхгүй л байсан юм, одоо ч приус мэтийн хямд машины лизингийн хувийг нэмж 30 биш 50 өолгох хэрэгтэй

  • 3
    30 хувь

    Маш зөв тэгэхгүй бол олигархууд нь $ гадаадад хадгалж улс нь үнэ нь унаж байгаа нүүрсээ чадан ядан зараад $ той болмогц л тэр $ оо хүнс шатахуундаа арай чүү маа шилжүүлж байхад дээр нь зах замбараагүй машины өртгөнд гадагш гуйвуулаад байвал яаж энэ $ өсөлтийг зогсоох юм

  • З
    Зочин

    Ямарч татвар төлдөггүй Ард иргэдээ шулдаг Чэнж нэртэй луйварчид. Одоо гар хөлөө хөдөлгөж ажил хийж үз. Эвдэрхий муу машин оруулж ирж засаж зардагаа ажил гээд бодчихсон тэнэгүүд.