Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Он гарснаас хойш тэмбүүгийн 816 тохиолдол бүртгэгджээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
10

Энэ оны эхний хоёр сард улсын хэмжээнд тэмбүүгийн 816 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 112 тохиолдлоор нэмэгдсэн дүн болохыг ҮСХ-ны тайлангаас харж болно. Тус хорооны халдварт өвчний тайланг харвал, сүүлийн хоёр жилийн хугацаанд тэмбүүгийн тохиолдол 15.6 хувиар өссөн дүнтэй байгаа бол ХДХВ/ДОХ-ын тохиолдол 2023 оныхоос нэг тохиолдлоор буурчээ. Өөрөөр хэлбэл, 2023 оны эхний хоёр сард 7 тохиолдол батлагдаж байсан бол 2024 бүртгэгдээгүй. Харин энэ оны хоёр сард 6 тохиолдол болж буурсан байгаа юм. Мөн хүн амын дунд вируст гепатит, мөөгөнцөр, салхин цэцэг өвчний тохиолдол нэмэгджээ.



.webp)
