О.Сэргэлэн: Шүүхээс П.Батчулуун эмчид холбогдох хэрэгт мэргэжлийн эксперт томилж ажиллуулаагүйд харамсаж байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:ЭМЯ/sergelen.jpg

Хүний гавьяат эмч П.Батчулуун эмчийн асуудалтай холбоотойгоор УНТЭ-ийн Элэгний мэс заслын багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

Ингэхэд тэрбээр, "П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал шүүх дээр очход уг нь мэргэжлийн эксперт томилж тухайн гарсан асуудалтай холбоотойгоор шалгалт, дүгнэлтийн ажиллагааг явуулах ёстой байсан. Гэтэл шүүхээс эксперт томилуулах хүсэлт ч аваагүй шүүсэн нь нэг талдаа маш том алдаа болсон гэж эмч бидний зүгээс харамсадаг. Одоо эмчийн маань биеийн байдал маш хүнд. Зүрхэндээ давтан стент тавиулсан бөгөөд гуравдугаар эмнэлгээс зүрхний талын өвчлөлд нь хяналт тавьж ажиллаж байна" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сэргэлэн эмчийг хүндэлж мундаг хүн гэж боддог байлаа. Гэтэл хүний эд эрхтэн тонож дээрэмдсэн Сэлэнгийн цэвэр цусны Хятадыг өмөөрч худал зүйл ярьж суухыг хараад ой гутлаа. Хүний эд эрхтэнийг зардаг мафийн бүлэглэл амь тавьж байна. Наад эмч чинь хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй тул сагсуу ухнын аманд 10 тэрбумыг чихэхэд л шууд өршөөлөөр гараад ирнэ.

  • 9
    9999

    Заавал мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргах ёстой бсн шүү. Хүний амьдралын асуудал бас эрүүл мэндийн салбарын чухал асуудал бсн шүү.