Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй иргэнд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
50
legacy:hugjliin berhsheel/1130.jpg

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй иргэнд олгох тэтгэмжийг 36 хувиар нэмэгдүүлнэ гэж 2025 оны төсөв батлахын өмнө мэдээлж байв. Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийн дүгнэлтийг танилцуулах үеэр байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэнд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлсэн гэдгийг мэдээллээ. Харин хүүхэд нь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардал нь сард дунджаар нэг сая гаруй төгрөг болдог байна.

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд мэдээлснээр байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийг асарч байгаа иргэнд сар бүр 302500 төгрөг олгодог байсан бол энэ жилээс 30 хувиар нэмэгдүүлж 392500 төгрөг болно гэсэн үг.

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй иргэдийн 79.3 хувь нь буюу таван хүн тутмын нэг нь мэргэжилтэй. Гэвч хүүхдийг хооллож, хувцаслах, бие засуулах, орон гэрийг нь цэвэрлэх, өөрт нь тухтай газар байрлуулах, эм тариа худалдан авах зэргээс шалтгаалан хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дэлгэрмаа

    Миний хүүхэд2сартайгаасаа асаргаанд орсон одоо 18 хүрлээ энэ хүүхэд насаараа хэвтэр байна энэ нэмэгдэлд хамарахгүй болоод байна ер хэвтээрт байгаа хүнд эм тариа пампарас эмчилгээ их мөнгө орон шүү дээ

  • З
    Зочин

    ХБНГУ хүүхдийнхээ 16 нас хүрээнээс хойш 3 жил нийгмийн даатгал сайн дураар төлж байгаад улс зогсоосон Уул н 3 жил сайн дураар төлөөд нийгмийн даатгалаас бүрэн тэтгэвэр ийн доод хэмжээг авах бсан юм. Бид хоолоо хасаж байж сайн дурын мийгмийн даатгал төлж байгаад санхүүгээр хохирсон..Улс нь луйвардсан

  • M
    Muujgai.shin.

    Xaye.uduuriin.mendee..ene.shvv.xvvxed.garaad.newrgui.teexsh.ex.baisan.ym.uu.ain.

  • B
    Buruu.usguwul.buuxiin.xuzvv.deer.baan.a.gesen.dand

    Naddad.xetsvv.bn.1072.awshixaaf.cvvlde.zvrexnii.shegdees.bolox.wedee.xvn.buwamdyylj.baigaad.2011.2012.ingeed.

  • И
    Иргэн

    16 хүртэл насанд асаргааны тэтгэмж сүрхий өгдөг юм бж. 16 нас хүрсэнээс хойш яах вээээ??? Миний л хүүхэд. Илүү их асаргаа шаардана. Насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зүгээр л хаяж бн. Танай рүүхэд чинь хүүхэд биш ш дээ гэж хэлнэ. Ернь ХБХ-ний нийгмийн халамж зөвхөн хүүхэд дээр арай гайгүй төвлөрч бн. Насанд хүрэхээр нь шууд хаях уу, алах уу??? Яахвээ таминь ээ.. Хүүхэд бж бгаад ТОМ хүн болохоор бүр хэцүүшд.ккк