Төв аймгийн Эрдэнэчулуун, Мөнгөнморьт сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
70
legacy:tuimer/түй.png

Онцгой байдлын албан хаагчид Төв аймгийн Эрдэнэчулуун, Мөнгөнморьт сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн гал түймрийн голомтонд орон нутгийн иргэд ч байгаа юм. Тодруулбал, Эрдэнэчулуун сумын Чулуут багийн Ар мухар гэх газарт өдөр 12:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар онцгой байдлын газар болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байгаа юм. Мөн Мөнгөнморьт сумын нутагт Жаргалант багийн Дунд Баян гэдэг газар өнөөдөр 14:00 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. Иймд иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулав.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Ганаа

    Эрдэнэчулуун гэдэг сум Төв аймагт байхгүй Эрдэнэсант сум байх Нийтлэлийнхээ алдааг хянаж байгаач Бөөн алдаа байх юм Редактор байдаггүй юм уу

  • У
    Уулын өвгөн

    Эрдэнэчулуун гэх нөхөр мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраах гэж бна гэж унштал сум болж хувирах нь тэр энэ мэдээг бичигч шар хадных биш биз.Сэтгэц нь асуудалтай.Яагаад ийм хөгийн үйлдлүүд сайтуудаас гараад бна вэ.Йим үйлдэлтэй бага дээр нь тэмцэхгүй бол болох оо блаа шүү.Анхаарах газар бна уу

  • З
    Зочин

    Төв аймагт Эрдэнэчулуун гэдэг нэртэй сум хаана байдаг юм бэ .

  • И
    И

    Юун Эрдэнэчулуун бэ? Ичээч !

  • З
    Зочин

    Мэдээгээ зөв бичмээр юмаа. Төв аймагт Эрдэнэчулуун гэдэг сум бадаггүйсэн дээ

  • З
    Зочин

    shine sum neelee. ner n Erdenchuluun

  • Х
    ха ха

    Эрдэнэчулуун гэж ямар сум хаана байна аа энэ чинь одоо