Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 5 сек
100
legacy:2025/09/enkhbayarGishuunB/MPAPHOTO20237006copy.jpg

"Ноорог"-ийн залуусын дансаар эргэлдсэн гэх 9.3 тэрбум төгрөгийн талаарх баримттай холбогдуулан цагдаагийн байгууллагаас гүйлгээний мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр дөнгөж сая ил болголоо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудаснаа "прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулав уу" гэжээ. Энэ тухай түүний нийтэлснээр,

Прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл гэж ойлголоо. Эндээс хэд хэдэн асуулт гарч ирж байна:

1. Нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг нэг иргэн цахим мөрийтэй тоглодог бололтой. Тэр сайтынхан бүгдээрээ тоглодог гэж шалгаж байгаа юм уу, тэр хүн хувиараа тоглолоо гэж шалгаж байгаа юм уу. Гэм бурууг халдаан хэрэглэх нь Үндсэн хуулиар хориглогдсон зарчим.

2. Цахим мөрийтэй тоглох нь одоогийн хуулиар гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш. Засгийн газар цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулах, сурталчлах үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа гэж мэдээлж байсан. Тэгэхээр ямар гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа юм бол.

3. 85 мянган удаагийн гүйлгээгээр 9 тэрбум гэхээр нэг удаад 100 мянга буюу 30 долларын гүйлгээ хийсэн асуудал нь нийт ямар цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлийн тухай яриад байгаа юм бол.

4. Ингэхэд прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь 1-5 жилийн хорих ялтай гэмт хэрэг шүү дээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бат

    Иргэд ямар нэгэн санамсаргүй тохиолдлоор Гэмт хэрэгийн үйлдлийг харсан бол түүнийг илчилж бичих нь яагаад буруу гэж харин харсан гэмт хэрэгийг мэдээлэхгүй бол Жинхэн буруу

  • З
    Зочин

    Энэ одоо тэгээд нооргийг өмөөрөөд бга юмуу

  • З
    Зочин

    битгий попороод бай хуулийн байгууллага ажлаа хийг

  • И
    Иргэн

    Ингэж байгаад тохироод дуугүй болчихдог бас л хөгийн гаруудын нэг дээ

  • З
    Зочин

    Их хурлын гишүүд үндсэн ажлаа хийцгээ. Яагаад доошоо ороод гудамжинд хутгалдаад яваад байгааг ойлгохгүй нь ээ.

  • З
    Зочин

    СҮ-ийн хошного долоогч

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    Сэжиг бүхүй мэдээ байгаа бол мэдээлж таарна. Хэвлэл мэдээллийнхэн тийм эрхтэй ч , үүрэгтэй ч.Харин мэдээлсний мөрөөр цагдаа шалгаад гэмт хэрэг үйлдсэн байвал шүүх шийдвэрлэнэ.

  • З
    Зочин

    Энхбаяраа энэ чинь чи шүү

  • З
    Зочин

    Энэ Энхбаяр чинь сонгуулиар Оджаргалаас 145 сая билүү хандив нэртэй хахуул авсан нөхөр шдээ. Одоо эзэндээ төлбөрөө төлж эхэлж бгаа юм бна даа! К кк

  • З
    Зочин

    neg gar ni One X bet iin agent hiideg l ym bna l daa haha eleg hushluu ene turiig harahaar